ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/09-НД НИЙТЛЭГДСЭН
Фёдор Достоевскийн СУРГАМЖИТ ЭШЛЭЛҮҮД
iKon.MN
Фёдор Михайлович Достоевский бол хүний сэтгэлийн жинхэнэ судлаач байлаа. Түүнийг хүний сэтгэлийн хамгийн гүнд хүрч чадсан зохиолч гэдэг. Ингээд түүний хэлсэн үгсээс гайхалтай эшлэлүүдийг нь хүргэж байна.
- Хүн төрөлхтний амьдралын хамгийн гол, магадгүй цорын ганц хууль бол нигүүлсэл юм
- Өөрийгөө зөнд нь орхих биш, харин өөрийгөө бүрэн хянаж байхыг эрх чөлөө гэдэг
- Бүх юманд давж гарахад аюултай хилийн дээс шугам гэж байдаг, түүнийг нэгэнт давчихвал эргэж буцах аргагүй болно
- Аз жаргал гэж түүнд хүрэх замыг хэлдэг, түүнээс аз жаргал өөрөө биш
- Ном уншихаа зогсоовол сэтгэн бодохоо болино.
- Тав тухтай байдалд аз жаргал байхгүй, түүнийг зовлонгоор худалдаж авдаг юм.
- Гоо сайхан ертөнцийг аварна.
- Амжилт олоогүй зохиолч маш ширүүн шүүмжлэгч болдог, энэ нь сул, амт муутай дарс сайн цуу болдогтой ижил.
- Хэрвээ зам зуур хуцсан нохой болгон руу чулуу шидээд байвал чи хэзээ ч зорилгодоо хүрэхгүй.
- Хайргүй үнэн бол худлаа гэсэн үг.
- Хүүхдүүдийн дэргэд байхад сэтгэл эдгэрдэг.
- Бусдад тус хүргэх хүсэлтэй хүний гар хүлээтэй байсан ч олон сайн зүйл хийж чадна.
- Нөхөр минь, дуугүй байх нь сайн, сайхан, бас аюулгүй гэдгийг санаж яв.
- Ой санамжаа гомдол гутралаар дүүргээд хэрэггүй, тэнд сайхан дурсамжаа хадгалах зай хэрэгтэй.
- Би өөртэйгээ ярьдаг шигээ ядаж нэг хүнтэй бүх зүйлсийн талаар ярилцаж үзмээр байна.
- Хүнийг хайрлах гэдэг нь түүнийг Бурхны нүдээр харахыг хэлнэ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
