ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байна

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан эрдэм шинжилгээний бага хурлыг Төрийн ордонд зохион байгуулж байна

Хуралд МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга М.Мөнхбат, Х.Чойбалсан агсны зээ охин Ч.Халиун болон эрдэмтэн, докторууд оролцож байна.

МАН-ын дарга М.Энхболд “Өнөөдөр МАН Ардын төрийг үндэслэн байгуулагчдын нэг Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

Х.Чойбалсан МАН-ыг үүсгэн байгуулж, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын үйл хэргийг оройлон удирдсан долоон хүний нэг юм” гэлээ.

Х.Чойбалсан 1895 оны хоёрдугаар сарын 8-нд тухайн үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймагт зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн гуравдугаар хүү болон мэндэлсэн аж.

 Х.Чойбалсан 1918 онд Консулын хувьсгалт бүлгийн гишүүн болж, улмаар анхны долоогийн нэг болж хувьсгалын хэрэгт идэвхийлэн оролцжээ.