Газрын тосны бүтээгдэхүүний үнэ бүрдэлтийг шалгаж байна
Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалтыг үндэслэн ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханы баталсан удирдамжийн дагуу газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн дотоодын зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүний үнэ бүрдэлтийн байдлыг судалж байна.
Уг үнэ тогтоосон үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянан шалгаж, дүгнэлт гаргах зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдаад байгаа аж.
Мөн газрын даргын баталсан 2015.01.23-ны 5/1 тоот удирдамжийн дагуу цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлсэн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг судлан, хянан шалгах зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдан судалгаа хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна.
Судалгаа хяналт шалгалтын ажил нэгдүгээр сарын 26-наас эхэлсэн бөгөөд энэ сарын 26-н хүртэл үргэлжлэх юм.
Уг судалгаа, хяналт шалгалтын ажилд тухайн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй томоохон ААН-үүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамрагдах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
