ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэс МГЛ”-ын захирлаар Б.Бямбасайхан томилогдоно

С.Болд-Эрдэнэ
2015 оны 2 сарын 4
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

“Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Бямбасайханыг томилохоор болжээ. Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирлыг чөлөөлж, томилох юм байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал О.Сайнбуян ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн бөгөөд уг томилгоо ойрын хугацаанд албажина хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.

О.Сайнбуян 2012 оны 11 дүгээр сард “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирлаар Я.Долгоржавын оронд томилогдож байсан юм.

Б.Бямбасайхан нь “Нова Терра” компанийн Захирлаар ажиллаж байгаа, Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн даргын сонгуульт ажилтай. Урьд нь “Ньюком” группын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан билээ.

Зураг