“Гурван охин” хамтлаг өнгөрсөн оны тавдугаар сард “Хурдлах тусам” шинэ цомгоо худалдаанд гаргаж, наймдугаар сард цомгийнхоо баярыг амьд шоу тоглолт хэлбэрээр зохион байгуулсан.
Тэдний тав дахь цомог болох “Хурдлах тусам” уянгын хэмнэлтэй таван шинэ дуунаас бүрдэх бөгөөд өнгөрсөн удаад “Удахгүй чи надаас” дуундаа клип бүтээлгэж, сонсогчиддоо хүргэсэн.
Тэгвэл энэ удаад “Хурдлах тусам” дууныхаа шинэ клипийг мөн хүргэх гэж байна. Тус дууны аяыг Төрийн соёрхолт, дуучин Д.Болд зохиож, продюсерлэсэн бол үгийг нь ZZ бичжээ. Харин клипийг нь “V” студийнхэн бүтээсэн байна.
Мөн “Гурван охин” хамтлаг нь ухаалаг гар утасны апп хийсэн хоёр дахь уран бүтээлч боллоо.
Өөр нэгэн чихэнд чимэгтэй мэдээ гэвэл тэд “Хурдлах тусам” шинэхэн клипээ ч хамтлагийнхаа апп-д анх удаа байршуулж, үзэгчдийн хүртээл болгоно гэдгийг мэдээллээ.
“Гурван охин” хамтлаг нь ухаалаг гар утасны апп хийсэн хоёр дахь уран бүтээлч боллоо.
Ирэх долоо хоногийн баасан гараг буюу нэгдүгээр сарын 30-ны өдрөөс “Гурван охин” хамтлагийн “Хурдлах тусам” дууны шинэ клипийг ухаалаг гар утаснаасаа хүлээн авч үзэх боломжтой.
Дашрамд, тус дууны клипэнд хамтлагийн дуучин Ану нэлээн секси дүр төрх бүтээж, сахилгагүйтсэн сурагтай. Үзэхийг хүсвэл мэдээж ухаалаг гар утсандаа “Three girls” апп-ыг татаж суулгахад л хангалттай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|