2021/09/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.17₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-6°
10:00
S30
11:00
S30
12:00
S30
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S30
19:00
S29
20:00
S29
21:00
S29
-1°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийг өөрөөр харуулах Фридрих Ницшегийн эшлэлүүд

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг

Германы философич Фридрих Вильгелм Ницше бол хүн төрөлхтний агуу сэтгэгчдийн нэг, бас асар их маргаан дагуулсан хувь хүн билээ.

Түүнийг нэг цаг үеийнхэн нь хүлээн зөвшөөрдөггүй байсан. Галзуу солиотойд тооцдог байсан. Олон улс оронд номлолыг нь хориглодог байсан. Одоо болтол түүний нэр фашизм, сатанизм зэрэг өөр бусад радикал үзэл суртлуудтай холбогддог.

Гэвч сүүлийн үед түүний философийг олон хүн сонирхох болжээ. Ингээд түүний зарим эшлэлүүдээс хүргэж байна.

 

Амьдралын дүрмүүд

 

  • Үхэл хангалттай ойрхон байдаг тул амьдралаас айгаад хэрэггүй
  • Хэрвээ чи хийхээр шийдсэн бол эргэлзээний хаалгаа хаах хэрэгтэй
  • Намайг алж чадахгүй зүйлс намайг хүчтэй болгодог
  • Өөрийн тухай их ярих нь өөрийгөө нуух сайн арга
  • Хэрвээ чамд цааш авирах шат үлдээгүй бол өөрийн толгой дээр хэрхэн гарах тухай бодож эхлэх хэрэгтэй. Өөрөөр яаж цааш ахих билээ?
  • Мангастай тулалдаж байгаа хүн өөрөө мангас болохоос байнга сэргийлж байх хэрэгтэй. Хэрвээ чи ангал руу удаан харвал, ангал бас чамайг харж эхэлнэ.
  • Бурхан үхлээ: одоо бүгд дээд төрөлтөн болохыг хүсч эхэлнэ.
  • Агуу үйл явдал – энэ бол бидний хамгийн дуулиантай явдал биш, харин хамгийн нам гүм байсан цаг үе.

 

 

Хайрын тухай

 

  • Хэн нэгэн эрх чөлөөтэй, бие даасан байх тусмаа хайрандаа хүндэтгэлтэй ханддаг.
  • Хайрын төлөө хийсэн бүхэн, сайн муу үйлийн алиных нь ч хүрээнд багтдаггүй
  • Зовлонгоос салах хоёр л арга бий: түргэн үхэх эсвэл үргэлжлэн дурлах
  • Харилцан дурлалцсанаар хагацлыг давж гарахгүй, харин маш ихээр хайрлах нь чухал.

 

 

Эмэгтэй хүний тухай

 

  • Эмэгтэй хүн бол Бурхны хийсэн хоёр дахь алдаа
  • Эмэгтэй хүн рүү явж байгаа бол ташуураа аваарай
  • Жинхэнэ эр хүн хоёр зүйлийг л хүсдэг: аюул ба тоглоом. Тиймээс тэр хамгийн аюултай тоглоом болох эмэгтэй хүнийг сонгодог.
  • Эр хүний жаргалыг БИ ХҮСЧ БАЙНА гэдэг. Эмэгтэй хүний жаргалыг ТЭР ХҮСЧ БАЙНА гэдэг.

 

Шашны тухай

 

  •  “Дотны нэгнээ хайрла!” - энэ нь шууд утгаараа “Дотны хүнээ тайван орхи!” гэсэн үг. Эндээс л хамгийн хэцүү асуудал эхэлдэг юм.
  • Сүм болгон Бурхныг битгий дахин төрөөсэй гэсэн хүслээр булшин дээр нь босгосон чулуу юм.
  • Бурханд ч гэсэн өөрийн там бий – энэ бол хүмүүст өгсөн түүний хайр.
  • Амьд яваагийнхаа хэргийг гаргахын тулд ад чөтгөрүүдийн өмнө Бурхныг өмгөөлөх чадвартай байх хэрэгтэй.
  • “Загалмайтны шашин” гэдэг нэр буруу ойлголтоос бий болсон. Уг нь загалмайд цовдлогдсон тэр хүн л ганцхан загалмайтан байсан…

 

 

Ёс суртахууны тухай

 

  • Худал хуурмагт шунан дурлах нэг шатыг “цэвэр ариун ухамсар” гэж нэрлэдэг.
  • Юу нь сайн бэ? Эрх мэдэлтэй байх, эрх мэдлийн мэдрэмж, эрх мэдлийн хүсэл мөрөөдөл гээд бүгд сайн. Тэгээд юу нь буруу гэж? Энэ бүгд сул дорой байдлаас бий болдог нь.
  • Унаж байгаа зүйлийг нэмж түлхэх хэрэгтэй.
  • Хүн, мод хоёр адилхан. Хэр их дээш гэрэл рүү тэмүүлнэ, үндэс нь төдийчинээ газрын гав руу, харанхуй руу гүн шигдэнэ.
  • Хүн бол амьтад болон Бурхныг холбон ангал дээгүүр татагдсан олс. Хүнд ямар нэг зорилго биш, гүүр байх нь илүү үнэ цэнэтэй.
  • Ёс зүйгүй байдлаасаа ичих нь оройд хүрэх шатны эхний гишгүүр. Орой дээр хүрэхээрээ чи ёс зүйтэй байдлаасаа ичих болно.

 

 

 

 

x