18:16 2015/01/23
Шинэ үе продакшний мэдэгдэл
14:58 2015/01/23
Өвөрмонголд аялан тоглолтоор явж байсан "Шинэ үе" продакшны жүжигчид авто машины осолд орсон тухай мэдээлэл цахим сүлжээгээр тараад байна.
Учир нь тус продакшны жүжигчин Т.Билгүүний дүү фэйсбүүк хуудасдаа энэ тухай бичжээ. Жүжигчин Т.Билгүүн нас барсан бөгөөд хамт явж байсан хоёр жүжигчний бие тун хүнд байдалтай байгаа гэнэ.
Энэ талаар ГХЯ-ны Консулын газраас лавлахад шалгаж байгаа гэв. Харин тус продакшны захирал Б.Ариунболд руу залгахад утас нь "Мессеж роуминг" тохиргоотой тул холбогдох боломжгүй байлаа.
18:16 2015/01/23
Шинэ үе продакшний мэдэгдэл
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!