Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Эрдэнэбулган: Элэг бүрэн төлждөггүй

Б.Туул
2015 оны 1 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг

Элэгний хавдрын өвчлөлөөс үүдэлтэй нас баралтын төвшингөөр Монгол Улс дэлхийд нэгдүгээр байрт орж байна гэсэн мэдээллийг бидэнд ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч өгч байсан. Тиймээс энэ удаа бид Хавдар судлалын үндэсний төвийн эмч, доктор Б.Эрдэнэбулгантай элэгний өвчлөл элэг шилжүүлэн суулгах хагалгааны тухай ярилцлаа.

-Таныг өмнө нь элэгний өвчлөлөөр багагүй судалгаа хийж, энэ чиглэлээр Японд докторын зэрэг хамгаалсан гэж сонссон. Хавдар судлалын үндэсний төвд хэр удаан ажиллаж байна вэ?

"Би 2003 онд ЭМШУИС-ийг төгсөөд, ЭМШУИС-д болон Улсын нэгдүгээр гөв эмнэлэгт ажиллаж байсан. 2006 оноос Япон улсын Токүшимагийн их сургуульд докторын зэрэгтсуралцаж 2010 онд төгсч ирсэн.

 Хамгаалсан сэдэв маань "Элэг , цөс, нойр булчирхайн хавдрын судасжилтийн зэрэг"-ээр докторын зэрэг хамгаалсан. 2010 оноос Хавдар судлалын үндэсний төвд элэг, цөс нойр булчирхайн тасагт ажиллаж байна. 

-Манай улс элэгний өвчлөлөөр Азидаа нэгдүгээрт ордог гэдэг. Жилд хэчнээн хүн энэ өвчнөөр өвдөж байна вэ. Тодорхой тоо баримт байна уу?

-Манай төвийн байдлаар элэгний хорт хавдар гэж оношлогдоод эмчилгээ үйлчилгээ авч байгаа 1500-1800 хүн байна.

Улсын хэмжээнд 3000 гаруй хүн энэ чиглэлээр эмчилгээ, үйлчилгээнд хамрагддаг гэсэн судалгаа байдаг.

40 хүртэлх насныхан элэгнйй хорт хавдраар өвчилж, эмнэлэгт хандах нь их байна.

55-65 хүртэлх насныхан энэ өвчнөөр их хандаж байна. Сүүлийн үед энэ өвчин залуужиж байгаа нь эмч мэргэжилтнүүдийн санааг зовоож байгаа юм. 40 хүртэлх насныхан элэгнйй хорт хавдраар өвчилж, эмнэлэгт хандах нь их байна.

-Элэгний олон төрлийн вирус байдаг. Эдгээрээс хамгийн аюултай урхаг ихтэй, хоруу чанартай нь ямар төрлийн вирус байна вэ. Манайхан С вирус л хамгийн аюултай нь гэж ойлгоод байдаг ? 

-Элэгний гепатит А,В,С, Д буюу дельта вирус гэж байдаг. Хамгийн их хор хөнөөлтэй нь В, Д юм уу, С, Д гэж үүсгэдэг.

Хавсарсан тохиолдолд илүү аюултай. В, С вирус нь дангаараа ч гэсэн аюултай, хүний биед удаан хугацаанд агуулагдаж 15-25 жилийн дараа элэгний хавдар үүсгэдэг. 

-Вирусээс гадна элгийг өвчлүүлж гэмтээж байгаа ямар хүчин зүйлүүд байна вэ. Элэг муутай хүн архи ууж болохгүй гэдэг. Үүнийг товчхон тайлбарлаад өгөөч? 

-Элэгний хавдрын 80 хувийг В,С вирус үүсгэдэг. Үлдсэн хувийг хортой бодисууд, архи үүсгэж байгаа юм. Химийн хортой нэгдлүүд хүний биед нэвтрээд, элгийг өвчлүүлж байна.

Хүний элэг цусыг шүүж, цэвэрлэдэг эрхтэн. Тиймээс янз бүрийн хортой бодисууд шүүгээд эхлэхээр элэг хурдан гэмтдэг.

-Сүүлийн үед хүмүүс виpyc тоолох шинжилгээ их хийлгэдэг болж. Энэ  шинжилгээний талаар та ямар мэдээлэл өгөх вэ?

-Вирус нь дотроо тооноосоо хамаараад идэвхжил гэж байдаг. Too нь хэр ихээс хамаараад идэвхжлийн зэргийг тогтоож тохирох эмчилгээг нь хийдэг.

Энэ шинжилгээг хийлгэснээр иргэд эрүүл мэндийн байдал, элэгний өвчлөл, вирусийн идэвхжлээ хянах боломжтой гэсэн үг.

-Элэгний С вирусийг устгах эм АНУ-аас оруулж ирэх асуудал цэгцрэх шатандаа явж байна. Энэ талаар таны бодол ?

-Дүрэм журам хугацаа хоногийг үл харгалзаад, хамгийн тулгамдaад байгаа элэгний өвчлөл, хатуурал хавдрын асуудал өндөр байгаа энэ үед энэ эмийг сарын өмнө ч гэсэн оруулж ирээсэй л гэж бодож байна шүү.

-Манайхан дээр үед зүү тариураа буцалгаж хэрэглэж байсан болохоор вирусийн халдвар авах магадлал их байсан гэдэг. Тэгэхээр одоо ч гэсэн эмнэлгийн багаж хэрэгслээр энэ өвчний виpyc тархах магадлалтай юу. Элэгний өвчлөл ихсээд байгаа нь ямар шалтгаантай гэж та бодож байна?

-Тaриур бол эмнэлгийн тоног төхөөрөмж гэхээсээ хувь хүмүүсийн хэрэглээ байв. Тухайн үед хөгжил бага байсан.

Нэг тариурыг нэг айл буцалгаж хэрэглэдэг. Эмнэлэгт мөн ялгаагүй нийтийн тариурыг буцалгаж хэрэглэдэг байсан. Үүний уршигаар В,С вирус тархаж, тухайн үед халдвар авсан хүмүүс, 2000 оноос хойш энэ өвчнөөр халдаж байгаа хүмүүс их байна.

Шпирицийг усанд буцалгахад В,С вирус устдаггүйг тухайн үед мэддэггүй байж. Харин сүүлийн үед хавдраар өвчлөх нь ихэсч байгаа нь хоёр шалтгаантай. Мэдээж амьдарч байгаа орчин хэрэглэж байгаа зүйлсээс хамааралтай.

Нөгөө талаас оношлогооны чадамж сайжирсан. Илрүүлэлт нь их болоод эхлэхээр эмнэлэгт ирж байгаа өвчтөний тоо ихсээд байгаа юм.

Өмнө нь технологийн дэвшил муу байснаас, ямар өвчнөөр хүн нас барчихав гэдгээ мэдэхгүй байлаа.Одоо бол тийм биш болжээ.

Шпирицийг усанд буцалгахад В,С вирус устдаггүй.

-Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай улс хийгээд эхэлчихсэн. Одоогоор нийт хэчнээн хүнд энэ хагалгааг хийгээд байна. Үр дүн ямар байна?

-Монгол Улсад АШУҮИС, УНТЭ, Хавдар судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн элэг шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдсан.

Би тэр багийн гишүүн. 2012 оноос БНСУ- ын “Асан медикал центр” эмнэлгийн багтай хамтарч 18 хүнд энэ хагалгааг хийгээд байна. Мэс заслын дараах хүндрэлээр нэг хүн нас барсан.

-Элэг шилжүүлэн суулгах хагалгаа бол харьцангүй хүнд хагалгаа. Хагалгааны дараа өвчтөн ямар дэглэм барих вэ?

-Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа мэс заслын хамгийн хүнд хэлбэр юм. Нийт эмчилгээний 25-30 хувь нь мэс заслын эмчилгээ. Үлдсэн 70 хувь нь дараагийн эмийн, хяналтын эмчилгээ байдаг. Амьд донороос эрхтэн шилжүүлж суулгасан хүмүүс насан туршдаа дархлаа дарангуйлах эмийг хэрэглэх естой байдаг.

Эмийг дур мэдэж уухгүй, заавал мэргэжлийн элэг шилжүүлэн суулгах багийн эмч нарт үзүүлж байх, дархлалын эсүүдийн шинжилгээг өгөх, товлосон хугацаанд хяналтаа хийлгэж байх ёстой. Манайханд элэг шилжүүлэн суулгавал боллоо гэсэн ойлголт байх шиг байна.

Насан туршдаа эм уух ёстой. Тэрэнд маш их хэмжээний хөрөнгө шаардагддаг. Тухайн хүн амьдралын хэв маягаа өөрчлөх ёстой. Эмчийн зааврын дагуу хоол унд, эдэлж хэрэглэх зүйлээ тохируулах ёстой.

-Элэг шилжүүлэн суулгах хагалгааг ямар хүмүүс хийлгэдэг юм бэ. Ямар шалгуураар хагалгаа хийх өвчтөнөө сонгодог юм бол?

-Хүний биеийн байдал, шинжилгээ, эмнэл зүйн үзүүлэлтүүдийг нь харгалзаж үзсэн олон улсын багц ангилал байдаг. Яг ямар хүмүүст элэг шилжүүлэн суулгах вэ.

Тэр ангиллаар A, В, С гээд ангилчихсан. А шатанд нь эмийн эмчилгээ хийнэ.

Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа мэс заслын хамгийн хүнд хэлбэр юм.

В-гээс С рүү шилжсэн тохиолдолд зөвхөн элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийнэ гээд заачихсан байгаа. Энэ ангилалыг олон улсын төвшинд хэрэглэдэг.

-Донорын олдоц ямар байна вэ. Хагалгаанд орсон хүмүүс донороо ямар шалгуураар сонгож байна. Мөн гадны орнуудад донорын асуудлаа яаж шийддэг юм бол?

-Зөвхөн цусан төрлийн хүмүүсээс зөвшөөрлийн дагуу авна гээд хуульчлагдсан байгаа. Хэн дуртай хүнээс авна гэвэл эрхтэний наймааны асуудал болох гээд байдаг. Цогцосноос авна гэж байдаг. Энэ тохиолдолд хамаатан садан гэхгүй тохироо нь таарч байгаа бол болдог. Хамаатан садангаас ч авахад тохироо хэрэгтэй.

  • Цусны бүлгийн тохироо,
     
  • Резус факторын тохироо,
     
  • Эрхтэн өгч байгаа хүн нь эрүүл, залуу байх гээд шалгуур үзүүлэлтүүд байдаг.

Манайд цогцосноос авсан тохиолдол одоохондоо байхгүй. Энэ талаар хамгийн их туршлагатай улс бол АНУ. Америкт нийт эрхтэн шилжүүлж байгаа хүмүүсийн 90 орчим хувь нь цогцосны донороос эрхтэнээ авдаг.

-Хагалгааны дараа донорын биед өөрчлөлт гарах уу. Хэдий хугацаагны дараа элэг бүрэн төлждөг вэ?

-Хүний арьс нөхөн төлждөг шиг элэг нөхөн төлжөөд ургаад байдаггүй юм. Хагалгаа хийж авахын өмнө маш нарийн шинжилгээ хийдэг. Өөрөөр хэлбэл донор хүнээс авах тал элэг нь нөгөө хүндээ хангалттай хүрэлцэх үү гэдгээ тооцож үздэг.

Хангалттай хүрэлцэх хамгийн бага хэмжээгээр авна.

Хүний арьс нөхөн төлждөг шиг элэг нөхөн төлжөөд ургаад байдаггүй.

Донорт үлдэж байгаа элэг нь хангалттай хүрэлцэх үү үгүй юү гэдгийг бас тооцдог.

Жижигхэн хүний тал элгийг авч тавьбал аль алинд нь хүрэлцэхээ болчихно. Донорын амь насны эрсдэлийг нэгдүгээрт авч үзнэ. Цоо эрүүл байгаа хүний тал элгийг авч байгаа учраас амь насанд нь аюул занал учруулахгүй хэмжээний элгийг нь үлдээгээд, үлдсэнййг хагалгаа хийж авдаг.

Донорын хувьд харьцангуй хүндрэл багатай байдаг. Донор нь элэгнийхээ 40 хувийг өвчтөнд өгөөд 60 хувь нь үлдлээ гэхэд төлжөөд ургахгүй л дээ.

Эсүүд нь ургаад, олшроод хөөгөөд жаахан томордог. Энэ үйл явц 3-4 жилийн дараа ажиглагддаг. Хуучин байсан хэмжээндээ хүрнэ гэж байхгүй.

-Энэ хагалгааны өртөг зардлыг эрүүл мэндийн даатгалаас, эсвэл нийгмийн халамжаас тодорхой хувийг гаргах эрх зүйн үндэс байдаг уу?

-Ямар төрлийн эмчилгээг үнэ төлбөргүй хийх вэ, ямар төрлийн эмчилгээгтөлбөртэй хийх вэ гэсэн асуудлаар улсаас гаргасан ангилал байдаг.

Элэг шилжүүлэн суулгах мэс засал нь төлбөртэй англилалд хамаардаг. Цаашид тодорхой хувийг нь даатгалаас гаргах эрх зүйн үндэс бүрдэх байх гэж найдаж байна. Одоогоор энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй байна

-Манай улсад энэ төрлийн хагалгааг ямар өртгөөр хийдэг вэ?

-Манайд 50-70 сая төгрөгийн хооронд байдаг. Өөрөөр хэлбэл, хагалгааны дараа гарах өндөр өртөгтэй эм тарианы шаардлага ямар байна гэдгээсээ хамааруулаад. Ер нь бол сүүлийн үед 70 сая төгрөг болчихоод байгаа.

-Элэг шилжүүлэн суулгах зайлшгүй шаардлагатай нь тогтоогдчихсон. Төлбөрийн чадваргүй иргэнд ямар арга хэмжээ, туслалцаа дэмжлэг байдаг юм бол?

-Монголд ч гэхгүй олон улсын практикт эрхтэн суулгах хагалгаа өндөр өртөгтэйг хүн бүр мэдэж байгаа. БНСУ-д гадаадын иргэн очоод энэ хагалгааг хийлгэхэд 200-250 мянган ам доллар.

Сүүлийн үед хямд гээд Энэтхэг рүү явж байна. Энэтхэгт 35-80 мянган ам.доллар гэх мэт харилцан адилгүй байна. Манайд төлбөрийн чадваргүй өвчтөнгүүд олон байна.

Элэг нь ажиллахаа больсон, элэгний хатууралтай хүн цөөнгүй бий. Энэ бол маш хэцүү асуудал. Нэгэнт төлбөрийн чадваргүй хүмүүст эмчилгээ хийх боломжгүй гэдгийг хэлэхээс өөр аргагүй.

-Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг дотооддоо хийж байхад, хүмүүс яагаад гадаад руу яваад байна вэ. Энд ямар нэг шалтгаан байна уу?

-Манай багийн эмч нар дөнгөж эхлэн суралцаж байна. Өөрөөр хэлбэл, харьцангуй туршлага багатай гэсэн үг. Мөн хүнээ бэлтгэхэд урт хугацаа шаардагдана. Донорын шинжилгээ, хоорондын тохироо хийхэд л дор хаяж гурван cap болно.

Хараахан үйл ажиллагаа тогтворжоогүй нөхцөлд өдөр болгон юм уу, cap бүр хийх боломжгүй. Хүнээ бэлдэж байгаад л жилдээ хоёр удаа хийж байна. Цаашид жилд хийх хагалгааны тоо олшрох байх гэж найдаж байна. Нөгөөтэйгүүр БНСУ-аас ирэх багийн цаг зав боломжоос басхамаарч байна.

-Элэгний өвчлөл нэмэгдэхийн хэрээр энэ өвчнөөр бизнес хийгчид олширчбайна. Янзбүрийн хувийн эмнэлгүүд олширч, чанартай чанаргүй эм тариа ихэсч байна. Саяхан малын эмийг хорт хавдарт сайн гээд уулгасан тохиолдол гарсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ярих юм их байна. Мэдээж өвчтөн аль болно, бүтнэ, чадна гэсэн газарт хандаж байна.

Хамгийн гол зүйл бол шинжлэх ухаанаар батлагдсан, нотлогдсон эмчилгээний арга замаар яваасай гэж хүсч байна. Өвчнөөр бизнес хийгчид, ямар юмны нүд, элэг, энергиэр эмчилнэ, нөгөө бөө лам нар гээд.

Эцсийн бүлэгт хүмүүс бөө, ламаар яваад цаг хугацаа алдаж, хүнд шатандаа орохоор эргээд бидэн дээр ирдэг. Тийм болохоор хүмүүс минь битгий цаг хугацаа алдаач ээ.

Шинжлэх ухаанаар нотлогдсон эмнэлгийн газарт, мэргэжлийн эмч нарт хандаач ээ гэж хэлмээр байна. Жишээ нь, саяхан би амбулаторийн ү.злэг хийж байхад нэг эмэгтэйн хөхний хавдар томроод задраад ирсэн байсан.

Улаан утсаар боочихсон. Яасан гэхээр энергийн эмчилгээ хийлгэсэн 10 удаа, 500 мянган төгрөгөөр гэж байсан. Гэтэл хавдар нь бүр томроод задраад ирсэн байсан. Тэр хүн дөрвөн сарын өмнө ирсэн бол зүгээр байх байсан.

Хугацаа алдаад ирэхээр хагалгаа хийх заалтаас хасагдчихсан байсан. Тунгалагийн булчирхай, судас бусад эрхтэн рүү үсэрхийлэл өгчихсөн, 30-хан настай эмэгтэй хүний хувьд, харамсалтай явдал болсон. Тиймээс бизнес хийгчдээс хол байгаач гэж л хүсмээр байна.

Зураг