Агшин зуурын хугацаанд ч гэсэн хүчтэй сэтгэгдэл төрүүлэх авъяастай хүмүүс байдаг. Тэд хэдэн үг сольсны дараа битгий хэл өрөөнд ороод гарахдаа ч ямар нэгэн онцгой сэтгэгдэл төрүүлж чадна. Ийм хүмүүсийг төрөлхийн харизматай гэж тодорхойлох нь бий. Гэхдээ төрөлх харизма олон хүчин зүйлээс болоод амархан сарних боломжтой.
Зарим хүмүүсийн бусдыг өөртөө татах чадварыг “супер” гэж хэлж болохоор байдаг. Тэд тогтвортой харилцаа, бусдад эерэгээр нөлөөлөх чадвар гээд бүхий л зүйлээрээ эргэн тойрондоо дуурайлал болж, хүмүүс тэднийг даган дуурайж байдаг нь гайхалтай.
Азаар бид бүгдээрээ дээр дурдсан шиг бусдыг өөртөө татах чадвар сайтай болж чадна. Учир нь харизма гэдэг бол бидний амжилтын түвшин, илтгэх ур чадвар, хувцаслалт, гадаад төрхөөс үл хамаарах бөгөөд юу хийж байгаа вэ гэдгээс үлэмж хамаардаг зүйл юм. Ингээд бусдыг татах хүчээ нэмэгдүүлэх ТАВАН алхамтай танилц.
Асуулт асуу. Нүдээрээ холбогд. Инээмсэглэ. Хөмсөгөө зангидаад гол зүйлдээ төвлөр. Хэтэрхий их биеийн хэлэмж ашиглахгүй ч гэсэн тохируулж ашиглах хэрэгтэй. Эдгээр нь бусад хүмүүст их чухал сэтгэгдэл төрүүлдэг.
Сонссоныхоо дараа ярьж эхлэхдээ тухайн хүнээс асуусан асуулттайгаа холбоотой зөвлөгөө өгөх гэж хичээх хэрэггүй. Хэрэв ингэж эхэлбэл өөрийнхөө үзэл бодлыг тулгаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Харин өөртөө хамгийн чухал гэж бодож буй зүйлээ товч тодорхой илэрхийлэх нь чухал юм.
Мөн яриа чинь тухайн хүмүүст хамааралтай сэдвээр байх хэрэгтэй. Зөвхөн өөртөө л чухал зүйлийг ярихгүйг хичээ.
Ажил хэргийн ярианаас энгийн яриа өрнүүлэх хүртлээ утсаа байн байн шалгах, комьпютерийн дэлгэцээ ширтэхээс зайлсхий. Ер нь өөр ямар ч зүйлд анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй.
Мөн яарч байгаа үедээ хэн нэгэнтэй уулзалт товлохгүй байхыг хичээ. Бүх анхаарлаа төвлөрүүлснээр тэд таныг хэзээ ч мартахгүй бөгөөд ахин уулзаж хамтран ажиллахыг хүсэх болно.
Ямар нэгэн зүйл авахаа түрүүнд бүү бод. Харин юуг өгч болох вэ, хэрхэн тусалж болох вэ гэдгээ бод. Өглөг гэдэг жинхэнэ холбоо харилцаа, нөхөрлөлийг буй болгодог зүйл.
Тиймээс алхам тутамдаа бусдад тусалж болох, ямар нэгэн зүйл өгч болох боломжийг эрэлхийлж байгаарай.
Сонгож буй үгс хандлагыг чинь бүрэн илэрхийлж чадна. Мөн өөрт чинь ч сайнаар нөлөөлөх увидастай. Жишээ нь: “Чи өнөөдөр уулзалтанд явах хэрэггүй” гэдгийг “Чи өөр хүмүүстэй уулзах боломжтой боллоо” гэх зэргээр солих хэрэгтэй.
Бид бүгд л аз жаргалтай, урам зоригтой, хүсэл мөрөөдөл нь биелж буй хүмүүстэй ойр байхыг хүсдэг. Та сонгож буй үгсээрээ бусдыг ийм болгох боломж бий. Мөн өөрийгөө ч бас.
Зарим хүмүүс өөртэй нь санал нийлж байгаа эсвэл нийгэм болон албан тушаалын байр суурь өндөртэй хүмүүсийг анхаарч сонсох мөртөө эдгээрээс бусад хүмүүсийг үл тоох хандлага гаргадаг.
Хэрэв та олон хүмүүстэй ярилцаж л байгаа бол тэднийг сайтар сонсох хэрэгтэй. Учир нь бусдыг татах хүчтэй хүмүүс бусдыг сайтар сонсож, тэдэнтэй ямар нэг зүйлээрээ адилхан гэдгээ мэдрүүлж байдаг.
Эх сурвалж: BusinessInsider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!