ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дулааны үнийг метр квадратаар тооцно

Өглөөний сонин
2015 оны 1 сарын 12
MorninigNews.mn
Зураг зураг

Эрчим хүчний зохицуулах хорооны "Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам”-ын дагуу Цахилгаан эрчим хүчний тарифыг 9.85 хувиар, Дулааны эрчим хүчний тарифыг 13 хувиар тус тус индексжүүлж:

  1. Төв,
     
  2. Зүүн,
     
  3. Өмнөд,
     
  4. Алтай-Улиастай,
     
  5. Баруун бүсийн нэгдсэн сүлжээний хэрэглэгчдэд борлуулах эрчим хүчний үнийг шинэчлэн баталсан.

 

Дулааны үнийг 13 хувиар нэмлээ.

Эрчим хүчний байгууллагуудын өр тооцоо авлагыг багасгах үйл ажиллагааг хэвийн явуулах хүрээнд эрчим хүчний үнэнд өөрчлөлт оруулсан нь энэ юм.

Цахилгааны үнийн өөрчлөлт 2014 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.

Харин одоо дулааны үнийг 13 хувиар нэмлээ.

Орон сууцны айл өрхүүд байрныхаа талбай хэмжээнээс хамаарч

  • 40 м.кв талбайтай айлаас м.кв-ыг нь 3000 төгрөг,
  • 41-80 м.кв талбайд 5000 төгрөг,
  • Түүнээс дээш бол арван мянган төгрөгөөр суурь үнийг тооцохоор болсныг Эрдэнэт, Дархан тэргүүтэй хотуудад хоёрдугаар сарын 1-ээс мөрдөж эхлэхээр болоод байна

 

 

 

 

 

 

 

 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зураг