Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хонины махны үнэ өсчээ

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Нийслэлд энэ сарын эхний долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6025 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь 7465 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай болон цул махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байгаа аж.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна.

Харин хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 200 төгрөг, хонины цул мах 70 төгрөгөөр тус тус өсчээ.

Махны бөөний худалдаа явагддаг “Хүчит Шонхор”, “Хар хорин” хүнсний захуудад хонины мах хамгийн хямд буюу 5800 төгрөг байгаа бол “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Статистикийн газар