Олон хүн төвлөрсөн үзвэр, үйлчилгээ, зах, худалдааны байгууллагуудад гүйцэтгэлийн шалгалтын удирдамжийн дагуу нийслэлийн Онцгой байддын газрын Урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсээс 79 байгууллагад шалгалт хийжээ.
Улмаар “Улаанбаатар Палас” үйлчилгээний төвийг 150 мянга, Дуурь бүжгийн Эрдмийн театрыг 60 мянга, Хөх хулганы орон тоглоомын газрын албан тушаалтанг 50 мянган төгрөгөөр гэх зэргээр 33 субьектийг 4 сая 790 мянган төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авчээ.
Харин “Соёмбо” кино театрын үйл ажиллагааг зогсоосон тухай тогтоолыг өгсөн аж. Түүнчлэн 18 байгууллагын үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтанд нь хүргүүлжээ.
Тухайлбал, “Тумбааш” худалдааны төв, “10000 нэрийн барааны дэлгүүр", “Барс 1.2", “Хялгант" модны зах, "Гялгар” мод модон бүтээгдэхүүий худалдаа үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг хүргүүлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!