Он солигдох хүсэн хүлээсэн мөчийг айл гэр бүрт халуун дулаан уур амьсгал бүрдүүлэгч цэнхэр дэлгэцгүйгээр төсөөлөхийн аргагүй. Шинэ жилийн тусгай амттан өмнөө тавьчихаад зурагтынхаа урд суугаад, цагийн зүү 12 цагийг заахыг хүлээн суух нь шинэ жилийн нэгэн уламжлал гэж болно. Энэ өдөр бүхий л телевизүүд үзэгчдэдээ хамгийн хөгжилтэй, сонирхолтой бүтээлээ толилуулахаар сэтгэлээ зориулан хичээн ажилладаг билээ.
Энэ ч үүднээс одоогоос жилийн өмнө буюу 2014 он айлчлан ирэх мөчид Монголын үндэсний “Боловсрол суваг” телевиз болон "Эмоци" продакшн “Гурван найз” олон ангит инээдмийн киноны тусгай дугаараар үзэгчдэд бэлэг барьж байсан юм. Бүтэлгүй, гэнэн цайлган тэдний дүрээс хайр дурлалын адармаатай паян, найз нөхөрлөлийн нандин сайхан чанаруудыг харсан гэдэгт итгэлтэй байна.
Тэгвэл энэ шинэ жилийн буюу 2015 оны бэлэг болгон ээлжит нэгэн уран бүтээлээ өнөө орой үзэгчдэд толилуулах гэж байна. Энэ бол “Боловсрол суваг” телевиз, “Коктейл” фильмстэй хамтран бүтээж буй “Хөгжилтэй гэр бүл” ситком төрлийн олон ангит киноны шинэ жилийн тусгай дугаар юм.
Нэгэн айлын охид эцэг, эхдээ шинэ жилээр бэлэг авч өгөхөөр шийдэв. Томчууд ч гэсэн баяраар бэлэг авахыг хүсдэггүй гэж үү? Гэвч гэр бүлийн гишүүдийн санал бодол нийлсэнгүй. Нэг нь ор авч өгье гэсэн бол нөгөө нь харин өвлийг хөл дулаахан өнгөрүүлэх оймс авч өгье гэх болно. Харин зээ охин нь томоос том наран цэцэг өвөө, эмээдээ авч өгөхийг хүсэв. Бэлэг авч өгөх барцадтай, хөгжөөнтэй, зугаатай адал явдлыг өнөө орой үзээрэй.
Хойч үедээ эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлж, соёл иргэншлийн аюулгүй байдлын дархлааг бий болгож, үндэсний соёл, түүх, зан заншлаа таниулах чухал хөшүүрэг бол телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулан сурталчлан таниулах явдал юм. Тэр тусмаа кино контент бол хүмүүст хамгийн их үр өгөөжтэй, нөлөөтэй гэж хэлж болно. Иймээс кино урлагийг дэмжигч “Юнител” групп энэхүү нийгмийн хариуцлагаа дээдлэн “Хөгжилтэй гэр бүл” киноны ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан байна. Мөн “М-Си-Эс Кока Кола ХХК”, “Номин Электроникс”, Беко брэнд, “Мистер пицца”, “Говь хангай”, “Эвсэг” группүүд дотоодын контентоо дэмжин ивээн тэтгэгчээр ажиллажээ.
Ийнхүү 2014 оныг монголын олон ангит киноны амжилттайгаар өндөрлөж байгаа “Боловсрол суваг” телевиз, "Коктейль филмьс"-ийн шинэ жилийн бэлэг “Хөгжилтэй гэр бүл” киноны шинэ жилийн тусгай дугаарыг 2014 оны 12-р сарын 31-ний 22:20 цагаас хүлээн авч үзээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!