Банкуудын шимтгэл хууль зөрчснийг тогтоов
Арилжааны банкууд ШӨХТГ-ын улсын байцаагчдын дүгнэлтийг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргаад байсан юм.
Банкууд иргэдээс авдаг шимтгэл хууль бус гэж тогтоосон байна.
Дүүргийн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс гомдлыг хэлэлцэж улсын, байцаагчдын талд шийдвэрээ гаргажээ.
Тодруулбал, Банкууд иргэдээс авдаг шимтгэл хууль бус гэж тогтоосон байна.
ШӨХТГ-аас өнгөрсөн жилээс арилжааны банкийг шалгаж иргэдээс авдаг шимтгэл нь хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөнийг илрүүлсэн юм.
Тэд ийм зөрчилтэй есөн банкийг мөнгөн торгууль ногдуулж, өнгөрсөн хугацаанд иргэдээс авсан шимтгэлийг буцааж олгохыг шаардсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
