ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Эсрэг хүйстэндээ татагддаг АРВАН ШАЛТГААН

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Сексийн хувьд хэн нэгэнд татагдах нь олон арван шалтгаантай. Ингэх нь биологийн, сэтгэлзүйн бас нийгмийн гаралтай зэрэг учир шалтгаануудтай байдаг.

Харин энд эрдэмтдийн олж илрүүлсэн гол арван шалтгааныг дурдаж байна.

  • Хүн өөртэйгээ царай зүс ойролцоо хүнд татагдах хандлагатай байдаг. Туршилтаар хэд хэдэн эрэгтэй, эмэгтэй хүмүүст зурагнууд өгч таалагдаж байгаагаар нь оноо өгөхийг хүсчээ. Тэдгээр зурагнууд дотор өөрсдийнх нь эсрэг хүйс рүү нь дижитал аргаар хувиргасан зургийг бас оруулсан байна. Гэтэл өөрсдийнхөө хувиргасан зургийг дийлэнх нь сонгожээ.
  • Зарим хүнд эвгүй санагдаж болох ч хүмүүс эцэг, эхийг нь санагдуулам хүнд татагдах хандлагатай гэнэ. Жишээ нь настай хүнээс төрсөн хүүхэд том болоод мөн настай хүнд татагдаж байгааг туршилтаар баталжээ.
  • Хүмүүс бие физиологийн хувьд идэвхжсэн, сэргэсэн үедээ (дасгал хийх зэрэг) тааралдсан нэгэнд татагдах магадлал өндөр байдаг. Тухайлбал фитнесс клубт хөлсөө гаргаж байх үедээ тааралдсан хүнд амархан татагдах гэнэ.
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд бусад хүмүүсийн дур булаам байдал нэмэгдэж харагддаг. Бас өөрийн дур булаам байдалд өгөх үнэлгээ нь ч нэмэгддэг гэнэ. Энэ үзэгдлийг “beer goggles” гэдэг аж.
  • Хэрвээ урт удаан харилцаа сонирхож байвал танилцахад түвэгтэй (бэлэн биш) нэгэнд илүү татагддаг гэнэ. Хялбар хүнд татагдах шалтгаан нь түр зуурын харилцаа хүссэн тохиолдол.
  • Танилцах эхний сэжүүр гаргахдаа зүгээр л “сайн уу”, “бүжиглэх үү” гэх мэт энгийн байдлаар хандвал татагдах магадлал өндөр. Харин инээдтэй, бүдүүлэгдүү, хэт шулуун байдлаар хандвал тааламжтай байхгүй гэнэ.
  • Бүх мэдрэмжээр татагдах үйл явц өрнөдөг. Зөвхөн харагдах байдал биш, дууны өнгө, үнэр, уруулын амт зэрэг мэдрэмжийн бүх сувгуудаар эерэг мэдээлэл тархинд хүрвэл улам бүр татагдах гэнэ.
  • Эмэгтэй хүн үр тогтох өндөр боломжтой үедээ илүү эршүүд шинж чанарт татагддаг. Жишээ нь булчинлаг, бүдүүн хоолойтой гэх мэт.
  • Эрчүүд улаан хувцастай эмэгтэйд бусад ямар ч өнгийн хувцастай эмэгтэйчүүдээс илүү татагддаг.
  • Улирлаас хамаарч хүмүүсийн татагдах хандлага өөрчлөгддөг. Судалгаагаар эрчүүд өвлийн улиралд эмэгтэй хүний арьс, хөх зэрэгт илүү татагддагийг тогтоожээ. Учир нь өвөл халуун дулаан биеийг хүсдэг бололтой.

Эх сурвалж: Sex and Psychology