“Буянт-Ухаа 2” хороолол ирэх гуравдугаар сард ашиглалтад орно
Хан-Уул дүүргийн II хороонд баригдаж буй “Буянт Ухаа 2” хороололд есөн давхар 48, 12 давхар 60, ширхэг орон сууц баригдахаар төлөвлөгдсөн.
“Буянт-Ухаа 2” хороолол 2016 онд бүрэн дуусахаар төлөвлөгджээ.
Эхний ээлжийн есөн давхар 48 ширхэг орон сууцны барилга угсралтын ажил энэ оны зургадугаар сард эхлэж барилга угсралтын ажил үндсэндээ дууссан байна.
Төлөвлөгөөгөөр 48 барилгын эхний ээлжийн 22 нь энэ сард ашиглалтад орох байсан ч цахилгаан дулааны асуудлаас болж ирэх онд ашиглалтад орохоор болсон байна.
“Буянт-Ухаа 2” хороолол 2016 онд бүрэн дуусахаар төлөвлөгджээ. Ингэснээр 7500 орчим айл өрх тав тухтай орон сууцанд амьдрах боломж бүрдэх юм.
Тус хорооллын эхний ээлжийн 22 барилга ирэх оны гуравдугаар сард ашиглалтанд орно гэдгийг ТОСК-аас хэлж байна. Өнөөдрийн байдлаар уг бүтээн байгуулалтанд 73.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
