ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Банкны эздийн гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

Б.Заяа, Зууны мэдээ
2014 оны 12 сарын 22
Зууны мэдээ
Зураг зураг

Арилжааны банкууд үйлчлүүлэгчдээс шимтгэл авдаг нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн ШӨХТТ-аас мэдэгдэж торгууль ногдуулсан билээ.

 Банкуудыг шимтгэл авахаа зогсоох, өмнө нь авсан шимтгэлийг буцааж олгохыг шаардсан.

Мөн банкуудыг шимтгэл авахаа зогсоох, өмнө нь авсан шимтгэлийг буцааж олгохыг шаардсан ч тэд ШӨХТГ-ын улсын байцаагчдын дүгнэлтийг эсэргүүцэж шүүхэд хандаад байгаа юм.

Уг шүүх хурал Дүүргийн захиргааны хэргиин анхан шатны 20 дугаар шүүхэд өнөөдөр болох тов гарчээ.

Банк болон ШӨХТГ-ын хоорондох уг асуудал өнгөрсөн оноос эхэлсэн ч одоог хүртэл шийдэгдэхгүй байгаа нь банкууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэдэнтээ өөрчилсөнтэй холбоотой болохыг албаны эх сурвалж хэлж байна.

Арилжааны нийт есөн банк улсын байцаагчдын шаардлагыг хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хүчингүй болгуулах гэсэн хоёр үндэслэлээр нэхэмжлэл гаргажээ.

Харин энэ тухайд ШӨХТГ-ын дарга О.Магнай “Шүүхийн шийдвэр манай талд гарвал арилжааны банкууд өнгөрсөн хугацаанд иргэдээс авсан шимтгэлээ буцаан олгох болно. Энэ нь хэдэн их наядаар тоологдох мөнгө учраас тэд асуудлыг сунжруулж байна” гэж тайлбарлаж байгаа юм.

Зураг