Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн мэдүүлсэн.
Тэрбээр ЕБС-ийн ойр орчим 500 метрийн дотор тамхи худалдаалахыг хориглоно гэснийг 250 метрийн дотор гэж өөрчлөх саналыг тусгасан юм.
Өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ.
Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 64 хувийн саналаар Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэн төсөл санаачлагчид нь буцаалаа.
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|