Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

МҮХАҮТ шинэ Ерөнхийлөгчтэй боллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2014 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

МҮХАҮТ-ийн XIX их хурал өчигдөр эхэлсэн.

Уг хурлаар удирдах дээд байгууллагынхаа сонгуулийг явуулах байсан ч өнгөрсөн хугацааны тайлан болон танхимын дүрмийг шинэчлэх асуудлыг хэлэлцсээр шөнийн 01.00 цаг хүргэсэн байна.

Ингээд Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгчөө сонгожээ. Энэ удаагийн сонгуульд С.Дэмбэрэл, О.Амартүвшин, Б.Лхагважав нар нэр дэвшсэнээс С.Дэмбэрэл нэрээ татаж, Б.Лхагважавыг сонгосон байна. 

МҮХАҮТ-ын дарга, орлогч дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг өнөөдөр сонгох юм байна.