Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутны холбооны тэргүүн өлсгөлөнгөө зогсоожээ

Монголын мэдээ
2014 оны 12 сарын 8
Монголын мэдээ
Зураг зураг

Эрх баригчид нь шаардлагыг нь хүлээж авахгүйгээр барахгүй хүчээр тараахыг оролдох болсноор тэмцлийн хурц хэлбэрийг сонгон, амь насаараа дэнчин тавьж, өлсгөлөн зарлаад байсан Хонг Конгийн оюутны холбооны тэргүүн Жошуа Вонг дөрвөн өдрийн дараа буюу өнгөрсөн бямба гарагаас эхлэн өлсгөлөнгөө зогсоолоо.

Биднийг буулт хийлгэх зорилготой өлсгөлөн зарлах зэрэг хууль бус ажиллагааг Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй.

Тэрбээр 108 цаг өлсгөлөн зарласны эцэст эмчийн зөвлөгөөний дагуу зогсоосон гэж хэлсэн аж.

Гэсэн ч тэмцлээ цаашид үргэлжлүүлсээр байх болно хэмээжээ. Түүнтэй хамт өлсгөлөн зарласан бусад оюутнууд одоо хүртэл хоол идээгүй байгаа аж.

Оюутнууд манлайлан оролцож буй Хонг Конгийн ардчиллын төлөөх хөдөлгөөнийхөн дараагийн сонгуульд нэр дэвшигчдийг Бээжингийн талд хянуулах ёстой гэсэн болзлыг эсэргүүцэн гудамжинд гарч жагссаар хоёр cap гаруйн хугацааг үдээд байгаа юм.

Хонг Конгийн Гүйцэтгэх засаглалын тэргүүн Люн Чун Ины өнгөрсөн долоо хоногт хийсэн “Эсэргүүцлийн хөдөлгөөнөө нэн даруй зогсоохгүй бол цагдаа нарт хүч хэрэглэхийг тушаана” гэх утга бүхий сүрдүүлсэн мэдэгдлийн дараа оюутны холбооны тэргүүн Жошуа Вонг хоёр оюутны хамт тодорхойгүй хугацаагаар өлсгөлөн зарлаж эхэлсэн юм.

Гэвч тус улсын Засгийн газар жагсагчдын шаардлагад буулт хийсэнгүй. “Биднийг буулт хийлгэх зорилготой өлсгөлөн зарлах зэрэг хууль бус ажиллагааг Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй” гэж Хонг Конгийн албаныхан мэдэгдсэн байна.

Зураг