МҮХАҮТ-ын XIX Их хурал энэ сарын 8-ны өдрийн 10.00 цагаас Соёлын Төв Өргөөнд болох гэж байна.
Их хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ юм байна. Үүнд:
МҮХАҮТ-ын дүрмийн 4.5.1-д заасны дагуу гишүүн нь Танхимын удирдах дээд байгууллагыг сонгох, сонгогдох эрхийнхээ хүрээнд дараах сонгуульд нэр дэвшүүлэх, дэвших эрхтэй.
Тухайлбал:
Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч нь Танхимын үйл ажиллагааг бодлогын хувьд удирдан чиглүүлэх, Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх удирдлагад удирдамжаар зааварлах, зөвлөмж өгөх, Танхимаас төр, засаг, олон улсын болон төрийн бус байгууллагууд /ТББ/-тай бизнесийнхний эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар харилцах үндсэн чиг үүрэгтэй.
Танхимын дарга, орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар /хамтад нь гүйцэтгэх удирдлагын баг гэх/ нь Танхимын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, Танхимын газар хэлтсүүд, гадаад, дотоод салбар нэгж, Арбитр, төсөл хөтөлбөрүүдийг нэгдсэн удирдлагаар хангах, Танхимын өмч хөрөнгө, санхүүгийн асуудлыг олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулах эрх, үүрэг бүхий удирдлага аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!