ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Замын хөдөлгөөний дүрмийн болон жолоодлогын 73 багш шалгалтад тэнцээгүй

ikon.mn
2014 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

ШӨХТГ-аас Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран "Гар утас" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ.

Уг арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Теди төв”, “Монтел” ХХК, “Дархан жонон” ХХК, “Түгээмэл” ХХК, “Ди Би Ди” ХХК-иудын гар утасны худалдааны төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар:

  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй.
  • 12 дугаар зүйлийн 12.2-т Худалдагч барааг худалдаанд гаргахдаа үйлдвэрлэгч /нийлүүлэгч/-ээс энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан бараа нийлүүлэх талаар зохих гэрээг байгуулсан байна.
  • 12.8-т Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээсхэрэглэгчидбараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно.
  • 12.9-т Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно гэж заасныг тус тус  зөрчсөн болох нь тогтоогджээ.

Илэрсэн зөрчлүүд

  • Гар утасны худалдаа эрхлэгчдийн худалдаалж буй гар утасны гарал үүсэл тодорхойгүй
  • Урьд нь ашиглаж байсан гар утсыг шинэ утас гэж мэдээлж худалдаалдаг
  • Баталгааны хуудас нь хууль тогтоомжид заасан шаардлага хангахгүй гэх мэт түгээмэл зөрчлүүд ирэлчээ.

Тиймээс дээрх зөрчлүүдийг арилгуулах зорилгоор гар утас худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардсан улсын байцаагчийн албан шаардлагыг хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн байна

 
17 иргэний амьдарч буй орон сууцныхаа “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ”-г авчээ

“Жиа Ши Да” ХХК-ийн удирдлагууд Баянгол дүүргийн 18 дугаар хороонд 110 айлын орон сууц барьж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг худалдан авагч нарт гаргаж өгөхгүй нутаг буцжээ.

Тиймээс ашиглалтад ороод гурван жил болсон боловч одоог хүртэл “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ”-гээ авч чадахгүй байгаа талаар нэр бүхий 28 иргэнээс гаргасан гомдлын дагуу ШӨХТГ, УБЕГ, ТОСК хамтран холбогдох асуудлыг шийдвэрлэх зорилготой уулзалт хийсэн байна.

Уулзалтын үр дүнд баримт бичиг нь бүрэн 17 иргэний амьдарч буй орон сууцны “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ”-г гарган өгсөн байна. Үлдсэн 11 иргэний “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ”-г гаргахад шаардлагатай баримт бичиг дутуу байсан тул дутуу баримт бичгийг бүрдүүлж олгохоор болжээ.

 

Замын хөдөлгөөний дүрмийн  болон жолоодлогын 73 багш шалгалтад тэнцээгүй

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс, ЦЕГ-ын Лицензийн төв хамтран “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг аттестатчилах” хяналт шалгалтын ажлыг Нийслэлийн зургаан дүүрэгт, алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүрэг, орон нутагт Орхон, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудад хийжээ.

Хяналт шалгалтад нийт 136 авто сургууль, 1557 замын хөдөлгөөний дүрмийн болон жолоодлогын дадлагын багш, 1284 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас 1484  замын хөдөлгөөний дүрмийн  болон жолоодлогын дадлагын багш, 1214 тээврийн хэрэгсэл аттестатчиллын шалгалтад тэнцэж цаашид үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болсон байна.

70 тээврийн хэрэгсэл, 73  замын хөдөлгөөний дүрмийн  болон жолоодлогын дадлагын багш шалгалтад тэнцээгүй тул хасагдсан байна.