Олон хүний үзэх дуртай телевизийн цувралын нэгд “Prison Break” зайлшгүй тооцогдоно. 2005-2009 онуудад нийт дөрвөн хэсэг болж гарсан уг бүтээлийг Пол Шоринг найруулж, АНУ-д Fox TV сувгаар анх гарч байсан юм.
Цувралд ах дүү хоёрын ээдрээтэй түүхийг өгүүлдэг. Ах Линкольн Барровс нь хийгээгүй хэргийнхээ төлөө цаазын ял авч шоронд ордог. Харин энэ үед түүний дүү, барилгын инженер мэргэжилтэй Майкл Скофиелд ахыгаа шоронгоос оргуулахаар төлөвлөснөөр үйл явдал өрнөдөг юм.
Ингээд уг сонирхолтой бүтээлд өгүүлсэн амьдралын сургамжуудыг эмхэтгэн хүргэж байна.
Сайн төлөвлөгөө нь маш нарийн тооцоологдож, алхмууд нь нэг бүрчлэн тусгагдсан байдаг. Харамсалтай нь амьдрал дээр гэнэтийн үйл явдлууд тохиолдсоноор төлөвлөгөө өөрчлөгдөхөөс өөр аргагүй болдог. Гэхдээ үүнд шантрах хэрэггүй. Шинэ нөхцөл байдалд тааруулан дараачийн алхмаа зөв тооцоолох хэрэгтэй. Гол нь зогсож болохгүй. А төлөвлөгөө, үгүй бол B төлөвлөгөө гэх мэтээр эцсээ хүртэл явах хэрэгтэй.
Маргах хүн гарч болно. Гэхдээ уг цуврал дээр Майкл амьдралаа Линкольнд зориулдаг бол Линкольн мөн адил хариу барьдаг. Цус нэгтэй ахан дүүсийн холбоо хамгийн бат бэх болохыг үйл явдал харуулна.
Линкольн болон LJ, Фрэнклин болон Дед, Агент Мэхон болон Камерун.
Эдгээр аав нар хүүхдүүдийнхээ төлөө бүгдийг хийдэг. Тэд амь, амьдрал, эрх чөлөөгөө хэрхэн золиосолж байгаагаас эцэг эх, хүүхдүүдийн хооронд хэний ч санаанд оромгүй ариун холбоос байдгийг харуулдаг. Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэдэг үнэн ажээ.
Тийм сайн зүйл биш ч гарцаагүй үнэн. Өөртөө ашигтай зүйлийн төлөө хоригдлууд шоронд байхдаа, ер нь хаана ч байхдаа гэсэн хэзээд наймаалцахад бэлэн байдаг. Тэдэнд байгаа мэдээллийг тохиролцож л чадвал авах боломжтой. Наймаалцаж болохгүй зүйл байхгүй.
Цувралын туршид өрнөх үхэл хагацал, худал хуурмаг, эмгэнэлт явдлуудын хооронд нэг л зүйл үргэлж хөдөлгөгч хүч болж байдаг. Энэ бол итгэл үнэмшил. Зорилго, мөрөөдлөө үргэлж санааныхаа мухарт хадгалж түүнийхээ төлөө тэмцвэл бүтэхгүй зүйл гэж байхгүйг харуулдаг.
НЭМЭЛТ: “Форест Гамп”-аас авах амьдралын 7 сургамж
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!