“Загалмайлсан эцэг” бол кино ертөнцийн сонгодог бүтээлүүдийн нэг. Зөвхөн нэг дээрэмчний түүх биш мөн хүч чадал, гэр бүл, капитализмын түүх юм.
Загалмайлсан эцэг киноноос амьдралд хэрэг болох 11 сургамжийг эмхэтгэн хүргэж байна.
Таны үг бол бусдад нөлөөлж чадах чухал зүйл. Үүнд хөнгөн хандаж болохгүй. Амлалтаа биелүүлж чадах үгүйгээ урьдчилан сайтар тунгаа. Хэн нэгний хүсэлтэнд ҮГҮЙ гэж хэлж чаддаг бай (Охиныхоо хуримын өдөр л биш бол).
Ялангуяа, гэрлэсэн хосуудын амьдрал дунд хутгалдаад хэрэггүй. Хувийн амьдралд нь оролцох, хов зөөх зэргээс үргэлж татгалз. Хэн нэгний хувийн амьдрал бол хувийн л байдаг ба түүнийг хүндлэх хэрэгтэй. Конни болон Карло нарын оройн хоолны үеэрх хэрүүлд Сонни оролцох гэхэд хатагтай Корлеони хэрхэн зогсоодгийг сана.
Цусан төрлийн холбоо хамгаас чухал. “Гэр бүлдээ цаг гаргаж чаддаггүй эр бол жинхэнэ эр хүн биш”, “Хорвоо дээрх бүх мөнгө , хүч чадлаас илүү баялаг бол үр хүүхдүүд” Дон Вито Корлеони
Фредо Корлеони шиг байж болохгүй. Хэчнээн муу байлаа ч чиний гэр бүл гэдгийг сана. Үхэхийг хүсээгүй л бол гэр бүлийнхээ эсрэг зогсож болохгүй. “Фредо, чи бол миний том ах, би чамд хайртай. Гэхдээ чи гэр бүлийнхнийхээ эсрэг зүйл дахин хэзээ ч бүү хий. Хэзээ ч” Майкл Корлеони.
Үйлдлийн чинь үр дүнд ямар үр дагаварууд гарч болохыг сайтар тунгаа. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдсөн үйлдэл эцэстээ уналтанд хүргэдгийг Сантино “Сонни” Корлеонигийн түүхээс харж болно. Яагаад?
Учир нь ингэснээр хүмүүс чиний яахыг урьдчилан тааварладаг болно. Үйлдэл чинь урьдчилан төсөөлөгдөшгүй байх хэрэгтэй. “Дайснаа хэзээ ч бүү үзэн яд. Ингэх нь эрүүл ухаанаар эргэцүүлэхэд чинь саад болно” Майкл Корлеони.
Дайснуудаа байнга ойроос ажиглаж тактикийн тоглолт хийж сур. Хэчнээн дургүй байсан ч харилцаагаа битгий муутга. Ялангуяа олны нүдэн дээр. Сенатор Пэт Гиригийн бүдүүлэг харьцаанд Майкл Корлеони зүгээр л “Надад хэлэх зүйл алга” гэж хариулдаг. Гэвч тэр сенаторыг өөрийн хүрээллээс гаргалгүй зөв тоглолт хийсээр эцэстээ түүнийг гартаа оруулдаг.
Гэр бүлийг сонгож болдоггүй бол найз нөхрийг сонгодог. Нөхөрлөлийн давуу талыг тооц. Мөн эрсдлийг ч тооц. Ач холбогдлыг жигнэж үзээд болгоомжтой сонголт хийх хэрэгтэй. “Нөхөрлөлийн боломж хязгааргүй. Авъяас чадвартай байхаас ч илүү. Бүр засгийн газраас илүү хүчтэй. Гэр бүлтэй бараг ижил ач холбогдолтой чухал зүйл” Дон Вито Корлеони.
Уолл стритийнхэн, хөрөнгө оруулагчид, улс төрчид зэрэг дээд зиндааны хүмүүс захын гэмт хэрэгтнээс хамаагүй илүүгээр амьдралд нөлөө үзүүлэх чадалтай. Тиймээс нөлөөтэй, мөнгөтэй болохын тулд нийгмийн дээд түвшинд хүртэл суралцаж, хөдөлмөрлөх хэрэгтэй. “Цүнх сугавчилсан хуульч буутай хүнээс илүү мөнгө хулгайлж чадна” Марио Пюзо.
Киноны туршид хүчирхийллээс илүү дипломат харилцаа дүрслэгддэг. Харин дайн эхэлснээр хүмүүс амиа алдаж, бизнес удааширч, санхүүгийн хохирол хүлээдэг. “Би хүчирхийлэлд дургүй, Том. Би бол бизнесмэн. Цус бол маш их зардал” Солоццо.
Гэмт хэргийн зэрэглэлээр хар тамхи нь дээгүүр байр эзэлдэг. Гэвч түүгээр оролдвол нэр хүндээ алдна. “Надад улс төрийн хүрээнд олон найз нөхөд бий. Хэрвээ би мөрийтөй тоглоомны оронд хар тамхины бизнес хийдэг бол тэд намайг өнөөдрийнх шиг хүндлэхгүй. Хар тамхи бол бохир бизнес” Дон Вито Корлеони
Бусдад тусалснаар чи мөн хариу тусламж авч чадна. Бас чамд хүндлэл ирнэ. Дон Корлеони хавь ойрынхондоо тусалсан учраас хүндтэй, нөлөөтэй нэгэн болдог. “Хэзээ нэг өдөр, магадгүй тэр өдөр ирэхгүй ч байж болно, би чамаас хариу тусламж хүсэх болно” Дон Вито Корлеони.
Эх сурвалж: thoughtcatalog.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!