ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Долларын ханш бүх валютын эсрэг чангарчээ

Б.Ану
2014 оны 11 сарын 26
iKon.MN

Сүүлийн нэг жилийн хугацаанд евро, иен, рубль зэрэг голлох валютуудын ханш ам.долларын эсрэг суларсаар байна.

Тухайлбал, сүүлийн 6 сард Еврогийн ханш Ам.долларын эсрэг 11%-р суларсан бол Рубль 26%, Иен 15.4%, Монгол төгрөг 5.2%-иар тус тус суларчээ.

Харин сүүлийн 3 сарын хугацаанд Рубль 25%, Евро 8.1%, Иен 15.1%, Төгрөг 1.1%-иар тус тус суларсан байна.

АНУ-ын Холбооны нөөцийн банк инфляцийн 2%-ийн зорилт болон ажилгүйдлийг 6.5%-иас доош түвшинд байлгах зорилтондоо хүрэхэд ойрхон болсон учраас сар бүр үнэт цаас худалдан авах замаар мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн, эдийн засгийн бодит салбарыг дэмжиж байснаа зогсоох, улмаар 2015 оны эхний хагаст бодлогын хүүгээ ч нэмэгдүүлж магадгүй болсон билээ. Энэ нь ам.долларын ханш дэлхийн бусад голлох валютын эсрэг чангарахад нөлөөлсөөр байна. 

Үүний сацуу дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурч, тэрхүү буурсан түвшиндээ байх хандлагатай болсон, хөгжиж буй орнуудаас валютын урсгал гадагшилж, хөгжсөн орнуудыг чиглэх үзэгдэл үргэлжилсээр байна.  

Азийн бүс нутагт хөрөнгө оруулалтын орчин сайнгүй байгаа зэргээс түүхий эдийн экспорт, уул уурхайн хөрөнгө оруулалтаас хамаарал ихтэй улсуудын эдийн засгийн үндэсний валютын ханш ам.долларын эсрэг суларч байгаа хандлага үргэлжилсээр байгаа юм. 

Японы төв банкнаас сүүлийн хоёр жил орчмын турш хэрэгжүүлж буй мөнгөний тэлэх бодлогын нөлөөгөөр ам.долларын ханш иенийн эсрэг огцом чангарч байгаа бол дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ буурсан, ялангуяа нефтийн үнэ огцом багассан, хөгжсөн орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэнтэй уялдан ам.долларын ханш рублийн эсрэг эрс чангарах хандлага үргэлжилж байна.

Эх сурвалж: Олон улсын төлбөр тооцооны банк / Bank for International Settlements/, Bloomberg

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.9.90.88] 2014/11/26
dollariin homsdol uussen 1 ch dollar gadnaas orj irehgui bgaa ued ene zeregtei bgaa ni harin ch ih ym bhaa.. buh valut l sularsan bnshde
0 | 0 Хариулах
МБ [202.21.96.74] 2014/11/26
Монгол банк долларын ханшийг өндөр байлгаад байна ш дээ банкуудын ирээдүйд өндөр ханшаар зарах захиалгыг 100 хувь өнөөдөр авах захиалгыг 30 хувь л биелүүлж байна сүүлийн сарууд байнга ийм үйлдэл хийж байна Яагаад ийм үйлдэл хийж байгаагаа тайлбарлах хэрэгтэй
0 | 0 Хариулах