Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хишигдалай чихмэл тоглоом, чамин зүүлтний цуглуулгатай

Ч.Гантулга
2014 оны 11 сарын 18
polit.mn

Дуучин Ч.Хишигдалай Монголын хөгжмийн ертөндөд өвөрмөц дуу хоолойгоороо бусдаас ялгарч буй залуу дуучдын нэг. Анх “Universe best songs” наадамд амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгарч чадсан нь түүнийг урлагийн замд хөтөлжээ. Дуучин бүсгүй хамгийн сүүлд “XX Lady” шоуны дууг дуулсан нь сонсогчдоос өндөр үнэлгээ авсаныг уншигчид маань сайн мэдэх биз.

 

Харин энэ удаа түүний хоббиг сонирхуулъя. Тэрээр фитнессээр хичээллэх дуртай гэнэ. Урлагийн ертөнцөд гялалзах болсон дуучин бүсгүй өөрийн стиль, имиждээ анхаарч богино хугацаанд дур булаам бүсгүй болж чадсан. Үүнийгээ тэрээр спорттой холбон тайлбарлаж байв. Ч.Хишигдалай долоо хоногт хамгийн багадаа хоёр удаа фитнесээр хичээллэдэг гэнэ. Жингээ барихаас гадна эрүүл мэнддээ анхаарч, спортыг зорилгынхоо нэгээхэн хэсэг болгосон тухайгаа ярьсан юм.

Жингээ барихаас гадна эрүүл мэнддээ анхаарч, спортыг зорилгынхоо нэгээхэн хэсэг болгосон.  

Тэрээр “Уран бүтээлчдийн амьдрал хүссэн хүсээгүй олны нүдэнд ил байдаг. Тиймээс гоё, сайхан харагдах нь бидний ажил, үүрэг гэж би боддог. Спортоор хичээллэх нь хүний биед тустай. Манай бүсгүйчүүд элдэв тураах зүйл хэрэглэж, эрүүл мэндээрээ хохирдог. Түүний оронд спортыг хоббигоо болгоод эрүүлээр турж, саихан харагдах хэрэгтэй” гэж ярьж байна. Мөн түүний өөр нэгэн хобби нь чихмэл тоглоом цуглуулах.

Багаасаа зөөлөн тоглоом, дурлах болсон түүн, найзууд, гэр бүлийнхэн нь тэмдэглэлт баярын өдрүүдээр сагсагар үстэй нохой болон дэлдэн чихтэй туулай бэлэглэдэг гэнэ. Дуучин бүсгүй чөлөөт цагаараа үргэлж тоглоомуудаа угааж, цэвэрлэдэг учир өөрийгөө “хамгийн хөгжилтэй хоббитой” гэж тодотгосон юм.

Түүнээс гадна Ч.Хишигдалайд чамин хийцтэй түлхүүрийн оосор, утасны зүүлт тоймгүй олон бий. Тэдгээрийгээ өөрийн нууцаа хийдэг бяцхан авдартаа тас түгжээд нандигнан хадгалдаг юм байна.

Зураг