Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Алтан нар" төслийн өрөмдлөгийг эхлүүлжээ

WWW.GAULI.MN
2014 оны 11 сарын 18
Gauli
Зураг зураг

- Эдийн засгийн хөрөнгийн зах зээлийн мэдээ -


Erdene Resource Development нь өөрийн 100 хувь эзэмшил бүхий "Алтан нар" зэс-полиметалийн төслийн хүрээнд нөөц тогтоох өрөмдлөгийн ажлыг эхлүүлжээ. Уг ажил нь төслийн хамгийн ашигтай гэж үзэж буй хоёр хэсэг газрын нөөцийг тогтооход чиглэх юм.

Нөөцийг одоо байгаа өгөгдөл болон өрөмдлөгийн үр дүнд үндэслэн RungePincockMinarco тогтооно. Ойролцоогоор 1,700 метрийн өрөмдлөгийг арван хоёрдугаар сарын дунд хүртэл гүйцэтгэхээр ажиллаж байгаа аж. Үүний дараа өвлийн турш өрөмдлөгийнхөө үр дүнг гаргах юм. Компани 11-р сард 778,239 ам.долларын хөрөнгө босгоод байна.

Гүйцэтгэх захирал Peter Akerleys хэлэхдээ “Өндөр агууламж, томрох боломж, байршил зэрэг нь Алтан нар төслийг хурдан хугацаанд багахан хэмжээтэйгээр эхлүүлж, цаашид маш урт хугацаанд алт, мөнгө, цайрын ордыг Хятадын хил дээр бий болгох боломжийг олгоно гэж итгэж байна” гэжээ.


Эх сурвалж: Bloomberg.com
 

Европын хөрөнгийн зах зээл өслөө

Европын төв банкны ерөнхийлөгч Draghi мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлж болзошгүй гэдгээ зарласан нь хөрөнгийн зах зээл өсөхөд нөлөөлөв.

Мөн тэрээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд евро бүсийн засгийн газрууд бүтцийн шинэчлэлт хийх хэрэгтэй гэжээ. 

Эх сурвалж: marketwatch.com