Дархлаажуулалтын 10 хоног өнөөдрөөс эхэлж байна. Энэ удаа “Дархлаажуулалт бүхий өвчнөөс сэргийлье” уриатайгаар үргэлжлэх юм.
Энэ хугацаанд заавал хийх ёстой дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн хамруулах юм.
Мөн Эмч, эмнэлгийн ажилчид, эрсдэлтэй бүлгийн хүн амыг улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулах аж.
Түүнчлэн анагаахын их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудыг В вируст гепатитийн эсрэг вакцинаар нэг сарын зайтай хоёр удаа дархлаажуулах юм байна.
Тиймээс харьяа дүүргийнхээ Эрүүл мэндийн нэгдэлд хандан дархлааны эсрэг вакцинаа хийлгэх боломжтой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!