Их, дээд сургуулийн оюутнуудад улирал бүр олгодог үндэсний тэтгэлэг буюу cap бүрийн 70 мянга 200 төгрөгийн мөнгөн урамшуулал 96 мянга 200 төгрөг болсныг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн олгох тухай зарим цахим хэвлэлээр мэдээлэсэн юм.
Энэ тухай МОХ-ны Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Бид энэ тухай Төрийн сангаас лавлаж асуусан. Үндэсний тэтгэлэг нэмэгдсэн. Энэ сарын 20-ноос олгоно гэсэн нь ташаа мэдээлэл.
Гэхдээ Оюутны тэтгэлгийг нэмэх талаар ирэх оны төсвийн төсөлд тусгагдсан. УИХ-аар хэлэлцэж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|