Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын нэгдсэн төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ

ikon.mn
2014 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байсан ч Ажлын хэсгийн саналыг нэгтгэж дуусаагүйн улмаас 16.00 цаг хүртэл хурлыг хойшлуулсан юм.

Харин үдээс хойшхи хуралдаан эхэлж хэлэлцэх асуудалдаа орлоо.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн 

  • Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2015 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний зардлыг 28,981,8 сая төгрөгөөр бууруулах
     
  • 2015 оны төсвийн жилд орон нугийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг 669,811.6 сая төгрөгөөр бууруулах
     
  • Хөгжлийн банкны эх үүсвэрээр 2015 онд санхүүжүүлэх Х/О-ын төсөл,барилга байгууламжийн дүнг 195,556,8 сая төгрөгөөр батлах
     
  • Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн дүнг 16,103.1 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналууд хуралдааны үеэр дэмжигдлээ.

 Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Бүрэн эхээрээ - ЖИЧ: харагдахгүй бол ТАТАХ дарна уу/