ОХУ-ын Засгийн газар 2015-2017 оны төсөв ямар байх тухай урьдчилсан мэдээ гаргасан байна.
Тус улсын эдийн засгийн дийлэнх хэсийг нефтийн худалдаа бүрдүүлдэг. Одоогийн байдлаар ОХУ баррель нефтийг 84 ам доллараар бусад улсад нийлүүлж байгаа. Харин тус улсын Төв банкнаас ирэх жилүүдэд төсвийг хэрхэн өсгөх талаар урьдчилан тооцоолжээ.
Эхний ээлжинд баррель нефтийг 95 ам доллараар худалдаалахаар тооцоолсон ч төсөвт дорвитой өөрчлөлт гарахгүй гэсэн үзүүлэлт гарсан байна.
Тиймээс 2015-2017 онд баррель нефтийг 100 ам доллараар нийлүүлсэн тохиолдолд эдийн засагт ахиц гарна гэж дүгнэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!