“Улаанбаатар хотын жижиг дунд үйлдвэрийн хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдэд таван тэрбум төгрөгийн зээлийг олгохоор болоод байгаа. Энэ талаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэлээс тодрууллаа.
-Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс сүүлийн үед хийхээр төлөвлөж байгаа ямар ажил байна вэ?
-Нийслэл түүхэндээ анх удаа жижиг дунд үйлдвэрлэлд таван тэрбум төгрөгийн зээлийг оруулаад байгаа. Энэ нь тухайн салбарт хэрэгжиж байгаа маш том хөрөнгө оруулалт болсон. Мөн арваннэгдүгээр сарын 20-22-ны хооронд Улаанбаатар хотын бүх жижиг дунд үйлвэрлэл эрхлэгчдийг хамруулаад үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон. Энэ мэт томоохон ажлууд хэрэгжүүлээд байна.
-Зээлийн талаар тодруулаач. Иргэдэд таван тэрбумын зээл хэзээнээс олгогдохоор болоод байна?
-Энэ оны зургаадугаар сарын 6-нд болсон НИТХ-ын хурлаар “Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн сангийн журамыг баталсан. Журмын дагуу арга хэмжээ зохион байгуулагдаад саяхан болж өнгөрсөн нийслэлийн 375 жилийн ойгоор зээлийг зарласан. Иргэд 21 хоногийн дотор Капитал банкинд материалаа өгөх боломжтой. Ингээд банк нь зөвлөлд явуулаад иргэдэд хариу өгснөөр арванхоёрдугаар сарын эхээр иргэд зээлээ авч эхлэх ёстой.
Энэхүү таван тэрбум төгрөгийн зээлийг хороонд олгогдож байгаа бичил зээлтэй андуурах нь бий. Түүнээс өөр зээл байгаа. Үүнд голчлон жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэн хамрагдах юм. Мэдээж зээл авах гэж байгаа хүнд мэдэхгүй зүйл гарч ирдэг. Тэгвэл манайхаас төслийн сургалт, үйлдвэрийн сургалт гээд бүх сургалтуудыг зохион байгуулж байна.
Хөнгөлөлттэй зээл нь таван жилийн хугацаатай, жилийн таван хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 cap хүртэл байна.
-Сонгон шалгаруулалт зарлагдчихсан уу. Хөнгөлөлттэй зээлийн нийт санхүүжилтийн ихэнх хувийг сүү сүүн бүгээгдэхүүний чиглэлд өгнө гэсэн үү?
-Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгох сонгон шалгаруулалтыг зарлачихсан байгаа. Хөнгөлөлттэй зээлийн нийт санхүүжилтийн 80 хувь нь сүү сүүн бүтээгдэхүүний чиглэлд, 20 хувь нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжихэд зориулагдах юм. Төслийг энэ сарын 18-ныг хүртэл Капитал банкин дээр хүлээж авна. Үүний дараа банк батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийж зээлийг олгох болно.
-Энэхүү зээл хэдэн хувийн хүүтэй вэ. Хугацаа нь хэдэн жил юм бол?
-Хөнгөлөлттэй зээл нь таван жилийн хугацаатай, жилийн таван хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 cap хүртэл байна. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлд зээлийн хэмжээ доод тал нь 30 сая төгрөг байхаар заасан.
-Зээлд хамрагдахыг хүссэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд ямар шалгуур үзүүлэлтийг тавьсан байгаа вэ?
-Контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйг нэгж, иргэн, зээл хүсэгч иргэн хуулийн этгээдийг төлөөлөл зээл хүсэх эрх бүхий этгээд нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, иргэн нь нэг жилээс доошгүй хугацаанд үйл ажиллагаа эрхэлсэн туршлагатай, банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд хугацаа хэтэрсэн өр, зээлийн үлдэгдэлгүй байх шаардлагатай.
Түүнчлэн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасан зохих зөвшөөрлийг авсан, бүтээгдэхүүн үйлчилгээ нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн төдийгүй зээл, зээлийн хүүний төлбөрөө эргүүлэн төлөх чадвартай, үйлдвэрлэл явуулахад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжтэй байх хэрэгтэй.
Мөн cap бүр төлөх зээлийн төлбөр нь бизнесийн болон өрхийн нийт орлогын 60 хувиас хэтрэхгүй, зохих стандарт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн зэрэг шаардлагыг хангасан байх ёстой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!