ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Валютын ханш одоо хаачих вэ?

www.mandal.mn
2014 оны 11 сарын 11
PURPLEBOOK
Зураг зураг

Ам.долларын ханшинд нөлөөлөгч голлох хүчин зүйлүүдэд тулгуурлаж ам.долларын ханшийн цаашдын хандлагыг суурь шинжилгээгээр дүгнэхийг зорьсон болно.


Худалдааны тэнцлийн алдагдал буурсан нь валютын ханшид эерэг нөлөөлөл үзүүлэх магадлалтай

Барааны худалдааны тэнцэл ашигтай гарч, худалдааны тэнцэлийн алдагдал буурсан нь валютын ханшийн өсөх трендийг эргүүлж магадгүй байна.

9-р сарын байдлаар манай улсын барааны гадаад худалдааны тэнцэл 129%-иар буюу 1475.7 сая ам.доллараар буурч 335.6 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Төлбөрийн урсгал тэнцэл 905.7 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал нь өнгөрсөн оны мөн үеэс 63%-р буурчээ. 

Америк долларын албан ханш ба Гадаад худалдааны тэнцэл

График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харна уу

Төгрөгийн нийлүүлэлт хумигдаж байна

График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харна уу

 

Түүнчлэн ЗГ-с 100 тэрбум төгрөгийн жижиглэнгийн бонд дотоодод шинээр гаргаж байгаа нь төгрөгийн нийлүүлэлтийг цаашид бууруулахаар байна.

Алт тушаалт нэмэгдсэнээр валютын дундарсан нөөцийг нөхөж байна

Монголбанк энэ оны 10 сарын байдлаар 10.7 тонн алт худалдан авч валютын албан нөөцдөө нэмэрлэсэн байна.

Тушаасан алтны хэмжээ оны эцэст 12 тонн хүрэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн дүн юм. 

График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харна уу

8 дугаар сард 1.3 тэрбум болж дундарсан албан нөөц 9-р сард эргээд 1.5 тэрбум ам.доллар болж өссөн үзүүлэлттэй гарчээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт тогтонги байна

ГШХО 9-р сарын байдлаар 697.5 сая ам.долларт хүрсэн бөгөөд Оюутолгойн далд уурхайн II шатны асуудал эцэслэгдвэл цаашид сэргэх төлөвтэй.

График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харна уу

  • Ам.долларын ханшийн голлох нөлөө үзүүлэгч гадаад худалдааны алдагдал буурсан,
  • Алт тушаалт өмнөх оноос хурдацтай нэмэгдсэн,
  • Төгрөгийн нийлүүлэлт хумигдаж байгаа зэрэг нь валютын ханшийн өсөлтийг сулруулах төлөвтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
з [203.226.200.219] 2014/11/12
Ikon Монгол банктай хамтран ажиллаж эхлэж байгаа гэсэн. Амжилт хүсэе
0 | 0 Хариулах
Khaliunbat [112.72.11.105] 2014/11/11
Muu analyze bna. Zahialgatai um shig sanagdlaa
0 | 0 Хариулах
Зочин [112.72.13.125] 2014/11/11
Яасан ч хартай юм? purplebook.mn гэж мэдэх үү?
0 | 0 Хариулах
өндөр болгох нууц [112.72.11.67] 2014/11/11
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР, АЗ ХУР8 АЛТАНТӨГРӨГ8 ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.200] 2014/11/11
за болтугай. Нээрээ ч засаг унасан гээд хүмүүс баахан доллар авсан бх. Хэсэг хугацааны дараа наад жинхэнэ үр дүн чинь нөлөөлж мэдэх юм
0 | 0 Хариулах