Чингис бондын санхүүжилтээр улсын хэмжээнд нийт 16 өвлийн хүлэмж байгуулахаар шийджээ. Хүлэмжийн төсөлд 17.4 сая ам.доллар буюу 27.3 тэрбум төгрөг хуваарилсан байна. Одоогоор хүлэмжид зориулах хөрөнгийн 69 хувийг санхүүжүүлээд байгаа аж.
Тухайлбал, “Ногоон сор” компани Чингис бондоос 2.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт авч, гурван га газарт үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус компани 11 метрийн өргөнтэй, 160 метрийн урттай хүлэмжийг ойролцоогоор 200 сая төгрөгт багтаан барьжээ. Өөрөөр хэлбэл, уг хүлэмж нь өртөг зардлын хувьд Голланд хүлэмжээс дөрөв дахин бага юм байна.
Манай улсын хүн ам жилдээ 40 орчим мянган тонн нарийн ногоо хэрэглэгдэг. Гэвч одоогоор тал хүрэхгүй хувийг нь дийлэнхдээ урд хөршөөс импортолдог аж. Иймээс дотооддоо тарьж ургуулж байгаа 4600 орчим тонн нарийн ногооны хэмжээг нэмэгдүүлэх зорилго тавьсан нь энэхүү “Өвлийн хүлэмж” төсөл юм. “Ногоон сор” компанийн хувьд усан үзэм, гүзээлзгэнэ, тарвас, бууцай, салатны навч, өргөст хэмх, улаан лооль, улаан чинжүү зэргийг жилийн дөрвөн улиралд тариалдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!