ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

О.Магнай иргэдийн асуултад хариулна

ikon.mn
2014 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга О.Магнай ирэх Лхагва гарагт Засгийн газрын 11-11 төвд ажиллахаар тов зарлажээ.

Иймээс иргэд сонирхсон асуултаа 11 дүгээр сарын 5-ны 11.00 цагаас 11-11 дугаарт холбогдон асууж болох нь. Мөн http://live.11-11.mn цахим хаягаар өгөх боломжтой аж.

Тэрбээр өмнө нь дөрөвдүгээр сард энэ төвд ажиллаж иргэдийн асуултад хариулсан юм.



ШӨХТГ нь  хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулж болзошгүй бараа үйлдвэрлэсэн, ажил, үйлчилгээ борлуулсан хувь хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, уг барааны борлуулалт, үйлдвэрлэлтийг зогсоох тухай үндэслэл бүхий саналаа холбогдох эрх бүхий байгууллагад тавих зэрэг бүрэн эрхтэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм.