Ус сувгийн удирдах газрын харьяа Усны төв лабораторийн эрхлэгч Н.Цэвэг- Очиртай ярилцлаа.
-Танай лаборатори ямар үйл ажиллагаа явуулдаг вэ. Сүүлийн үеийн судалгааны үр дүнгээсээ сонирхуулахгүй юу?
- Улаанбаатарын усны төв лаборатори үндсэн хоёр чиглэлээр ажилладаг. Нийслэлийн хүн амын ундны усны чaнарыг тодорхойлох, мөн үйлдвэр аж ахуйн нэгжээс гарч цэвэрлэх байгууламжаар дамжиж байгаа усанд хяналт тавьж ажилладаг.
Бид 2000 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Саяхан итгэмжлэлийн шалгалтад орж тэнцсэн. Цаашид усны хяналтын ажлаа гүйцэтгэнэ.
-Ундны усыг хэрхэн шинжилдэг вэ?
-Манайх ундны усны 20-25 газар, бохир усны 15-20 газраас дээж авч хими, бактерлогийн шинжилгээ хийж байна. Дээжинд 4-5 төрлийн судалгаа шинжилгээ явуулж хүн амын ундны усны чанарт хяналт тавьдаг.
-Туул голын лагийг яах вэ. Энэ асуудлаар ианай дээр ямар мэдээлэл байгаа вэ?
-Цэвэрлэх байгууламжийн аяаалал нэмэгдэж байгаа. Дийлдэхгүй туйлдахад хүрээд байна. Туул голын дор тунасан лагийг цэвэрлэх шаардлагатай.
Туул голын дор тунасан лагийг цэвэрлэх шаардлагатай.
Мөн Туул голын ус сүүлийн үед маш их нийлэгжиж байгаа нь цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй байгааг харуулж байгаа юм. Гэхдээ төв цэвэрлэх байгууламжид шинэчлэл хийж байгаа.
-Төв цэвэрлэх байгууламжид ямар шинэчлэл хийж байгаа юм бол?
-2000-2005 онд Испаний Засгийн газрын буцалтгүй тусламжаар цэвэрлэх байгууламжид олон шинэчлэл хийсэн. Байгууллагын хөрөнгөөр ч насосны төхөөрөмжүүд суулгасан нь бий.
Харин хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, бүрэн шинэчлэх ажил нийслэл дээр яригдаж байна. Миний сонссноор Европдоо цэвэрлэх байгууламжийн чиглэлээр тэргүүлдэг Францын нэг компанитай энэ талаар хамтран ажиллах юм гэсэн. Тэр их зөв санаа байна лээ.
-Цэвэрлэх байгууламжаас гадна манай нийслэлийн ундны усыг бохирдуулдаг ямар эх үүсвэр байна вэ?
-Ганцхан цэвэрлэх байгууламж гэлтгүйгээр ундны усны ойролцоох газар нутгаа хамгаалж байх хэрэгтэй. Ядаж л 500 метрээс дээш зайд барилга байгууламж баримаар байна.
Гэр хорооллын усны дээжийг нь тодорхой давтамжтайгаар авч шинжилдэг. Одоогоор ямар нэгэн зөрчилтэй зүйл гараагүй.
Хотжилт нэмэгдснээр сав газраа хамгаалж чадахгүй байна. Нийслэл хотод ус нийлүүлж, дамжуулдаг 900 цэг байдгаас 300 нь орон сууцны ус дулаан дамжуулах газар орно. Бид cap бүр орон сууцны ЦТП-ээс усны дээж авч шинжилдэг.
-Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ундандаа гадаргын усаа хэрэглэдэг. Харин бид гүний усаа хэрэглэсээр байна. Энэ нь мөн л ундны усыг хомсдолд оруулаад байна уу?
-Тийм тал бий. Уг нь гадаргын ус хэрэглэх нь хамгийн зөв шийдэл юм. Манай улс усны нөөцөөр тийм ч баялаг биш. Дэлхийн 145 орны 121-д орж байна. Цаашид гүний биш гадаргын усаа хэрэглэх хэрэгтэй. Бид энэ талаар бодлого баримталж ажиллана. Тэрэлж орчимд усан сан байгуулж байна. Түүнээсээ ундны усаа хэрэглэх юм.
-Гэр хорооллын айлууд яг цэвэр ус ашиглаж чадаж байна уу. Та бүхэн үүн дээр хяналт тавьдаг биз дээ?
-Тийм ээ. Одоо нийслэлд 600 орчим худаг байна. Хүн амын өсөлтөө дагаад худгийн тоо ч нэмэгдэж байна. Гэр хорооллын усны аюулгүй байдалд бид хяналт тавьж байна. Дээжийг нь тодорхой давтамжтайгаар авч шинжилдэг. Одоогоор ямар нэгэн зөрчилтэй зүйл гараагүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!