Жилээс жилд өргөжин олон хүнд хүрч, зөвхөн эд материалын бус хайр, чин сэтгэлийн сайхан үг, урам зоригийн өглөгийг уриалж байдаг “Үндэсний өгөх өдөр” өнөөдөр тохиож байна.
Тав дахь жилдээ "Үндэсний өгөх өдөр"-ийг зохион байгуулж буй “Өгөх өдөр” хөдөлгөөн ТББ-ын зүгээс уг өдрийг Монгол түмний нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөх үндэсний хэмжээний тэмдэглэлт өдөр болгох зорилготой байгаа ажээ.
Харин энэ жилийн хувьд дараах үйл ажиллагаа зохион байгуулж байгаа.

Өгөх нь авахаасаа ерөөлтэй байдгийн учир өнөөдөр гэр бүлийнхэн, найз нөхөд, танил хүмүүстээ халуун дулаан үгсийг харамгүй хэлж, зөрөөд өнгөрөх танихгүй хүнд ч дотно сайхан инээмсэглэлийг бэлэглээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!