Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна зам талбайн тохижилт, бохирын цооногийн ажлыг зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч даргын захирамж гарчээ.
Захирамжаар бага сургууль, цэцэрлэгийн гадна зам талбайн тохижилт, бохирын цооногийн ажилд нийт 146,5 сая төгрөгөөр зарцуулах юм.
Энэ хөрөнгийг нийслэлийн 2014 оны төсөвт батлагдсан Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудын гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөв, угсралтын ажлын хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэжээ.
Гадна зам талбайн тохижилт, бохирын цооногийн ажлын жагсаалт /сая төгрөг/
| Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Төсөвт өртөг | |
|---|---|---|
| 1 | Гадна зам талбайн тохижилтын ажил | 113,9 |
| 2 | Бохирын цооног | 32,6 |
| НИЙТ | 146,5 |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!