Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол анх удаа “MikroTik”-ын АДМИНЫ СЕРТИФИКАТ ОЛГОХ сургалт амжилттай боллоо

СУРТАЛЧИЛГАА
2014 оны 10 сарын 22
IKON.MN
Зураг зураг

Мобиком Корпораци нь 2014 оны 10-р сарын 16-18 ны өдрүүдэд “Mikrotik –MTCNA” Админы сертификат олгох сургалт 3 өдрийн турш амжилттай зохион байгууллаа.

Инженер техникийн ажилтнууд нэг дор цуглан мэдлэг, чадвараа дээшлүүлж Mikrotik-ын мэргэжлийн админы сертификатаа гардан авлаа. 

Монголд анх удаагаа болж буй энэхүү сургалтад Мэдээллийн технологийг өдөр тутмын үйл ажиллагаандаа гүнзгий нэвтрүүлэн ажилладаг томоохон компаниуд болох Номин холдинг ХХКАлтайн хүдэр ХХККапитал банкЮнивижн ХХКМобинет ХХК болон Мобиком Корпорацийн инженер техникийн ажилтнууд нэг дор цуглан мэдлэг, чадвараа дээшлүүлж Mikrotik-ын мэргэжлийн админы сертификатаа гардан авлаа.

Дээр дурдсан байгууллагуудаас гадна хувиараа сургалтад хамрагдан дэлхийн түвшний инженерийн сертификат авах хүсэлтэй залуус байсан нь энэхүү сургалтын онцлог байлаа.

Сургалтыг Микротикийн албан ёсны сургагч багш Эндрью Женг удирдан явуулсан бөгөөд тэр Монголын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг өндөр түвшинд байгааг онцлон ярьсан юм.

Мобинет ХХК нь Монгол Улсынхаа мэдээллийн технологийн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах, компанийнхаа нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх зорилгоор энэ чиглэлийн сургалтуудыг Mikrotik, Ubiquiti, APNIC зэрэг томоохон байгууллагуудтай хамтран зохион байгуулсаар ирсэн. 

Хэрвээ та өөрөө болон компанийхаа IT инженерийг энэхүү сургалтад хамруулж амжаагүйн улмаас дахин хамрагдах хүсэлтэй, мөн жил бүр бидний зохион байгуулдаг дээрх сургалтуудтай холбоотой санал хүсэлт байвал training@mobinet.mn  хаягаар бидэнтэй холбогдоорой.

 

 

Мобинет ХХК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.