Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Лениний музейг дахин нэхэмжиллээ

Б.Заяа, Зууны мэдээ
2014 оны 10 сарын 21
Зууны мэдээ
Зураг зураг

Лениний музейг төрд буцаан авах үйл явц МАН-ынхан “Алтжин”-гийн Г.Алтанд музейн байрыг барьцаалснаар гацчихаад байсан билээ.

Тэгвэл ТӨХ Үлэг гүрвэлийн төв музейтэй хамтран МАН-ыг хариуцагчаар татаж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхэд өчигдөр нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлд төрийн болон opон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ... барьцаалах, ...-ыг хориглоно” гэснийг дурьдаж, Лениний музейг барьцаанаас чөлөөлөх, барьцааг солих асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Зураг