Францийн газрын тос, байгалийн хийн томоохон компани Total-ын гүйцэтгэх захирал Кристоф дэ Маргери Москва орчимд онгоцны ослоор амиа алдсан тухай Оросын мэдээллийн ТАСС агентлаг мэдээллээ.
Внуковогийн онгоцны буудалд түүний хувийн онгоц хөөрөх үедээ цас цэвэрлэгч машинтай мөргөлдөж осолдсон гэнэ.
Кристоф дэ Маргери болон түүний онгоцны багийн гурван гишүүн Францийн иргэд бүгд амиа алдсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!