ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Хурд" шиг хамтлаг дахин төрөхгүй

Т.Батсайхан, Зууны мэдээ
2013 оны 10 сарын 8
Зууны мэдээ
Зураг зураг
“Хурд” хамгтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Д. Отгонбаяр

Монголын рок попын домог болсон “Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Д. Отгонбаяртай ярилцлаа. “Хурд”-ынхан эрийн цээнд хурч, энэ жил 20 насныхаа ойг тэмдэглэнэ.20 жилийн ойгоороо зугээр нэг тоглолт хийж дуулж хуурдаад внгөрөхгуй. Мөрөөдлийн алтан пянзаа гаргах, хамтлагийнхаа туүхийг харуулсан баримтат кино хийх гээд уран бүтээлчид завгуй явна.

-Утас руу тань залгахад та бүхний дуулсан “Төрийн дуулал” эгшиглэж байна. Өдөр бүр уран бүтээлээрээ “гангардаг” бололтой?

-Тийм шүү. Уран бүтээл маань бидний үр хүүхэд. Хичээл зүтгэл, хөлс хүчнээс минь төрсөн мөнхийн үргэлжлэл. Цаг мөч бүр энэ л зүйлээс урам зориг аван амьдарч байна. Дуунуудаа сонсохоор сэтгэл баясч, бодол ариусдаг юм.

-Энэ ертөнцдөө та бүхэн 20 жил амьдарчихаж. Хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж удаан хугацаанд уран бүтээл хийнэ гэдэг амаргүй байсан болов уу?

-Бид 1993 оноос өнөө хүртэл ухралтгүй уран бүтээлээ хийж байна. Би ухралтгүй гэж хэлэх дуртай. Манайхан нэг cap, нэг цаг минутад ч тайзнаасаа холдож, бултаж байсангүй. Уйлж дуулан ард түмэнтэйгээ хамт байжээ. Тайзан дээр удаан амьдарч чадсан учраас одоо бид шүтэн бишрэгчтэй болсон гэж хэлэх эрхтэй. Бид “Ийм юм хийж байна ингэж байна” гээд тэр бүр зарлаад байдаггүй. Хийж буй уран бүтээлийг маань сонсогчид уярч догдолж хүлээн авна гэдэг л том бэлэг юм. Энэ он жилүүдэд Монголын ард түмэн дээр “Хурд”-ынхан оршин тоггнож ирсэн дээ. Шүтэн бишрэгчиддээ л баярлалаа гэж хэлье.

-20 жилийн баяраа яаж тэмдэглэхээр төлөвлөсөн бэ. Фэнүүд тань их зүйл хүлээж байгаа байх?

-Дэлхийн нэртэй хамтлагууд ойн баяраараа түүхэнд үлдэхээр бүтээл хийж ирсэн. Зуун зуундаа дурсагдаж үлдэхээр зүйлийг ёид ч хийхийг зорьж байна. Монголд анх удаа алтан пянз гаргахаар боллоо. Холдивудад захиалж хийлгэсэн. Хамгийн сүүлд Леди Г ага алтан пянз гаргасан.Энэ бол хамтлаг дуучдын марөөдөл. Мөн 20 жилийнхээ ойгоор таван шинэ клипээ цацна.

1992 онд басс гитарчин Б.Наранбаатар, Д.Ганбаяр ах бид гурав хамтлагаа байгуулж бэлтгэлээ эхэлсэн. Тэр үеийн бичлэгүүдээрээ баримтат кино хийж байна. “Хурд” нэртэй малгай, хантааз, банзан гитар, гинж зүүлтийг албан ёсоор фэнүүддээ хүргэнэ. 20 жилийн ой гэдэг зүгээр нэг билет зараад, тоглолтоо хийх нэрийдлээр өнгөрөөж болохгүй гэдэг утгаараа их л завгүй явна даа.

-Алтан пянз гаргана гэдэг их сонирхолтой санаа байна. Үнийн хувьд ямар байх бол?

-1970, 1980-аад оны уран бүтээлчид пянз гаргадаг байлаа. “Баян Монгол”, "Соёл-Эрдэнэ”, уртын дуучин Н.Норовбанзад гуайн пянз гарсан. Түүнээс хойш Монголд тасарсан. Бид анхнаасаа л алтан пянзаа гаргаж түүхэнд нэрээ үлдээхийг мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөл минь биелж байгаа хэрэг. Мэдээж өндөр өртгөөр гарч таарна. Гэхдээ тодорхой үнийг зарлах арай болоогүй.

-Энэ он жилүүдэд та бүхнийг зангидаж байсан зүйл нь мэдээж уран бүтээл. Урлагийн ертөнцөд удаан амьдарч буйн нууц юу юм бэ?

-Бидний эв нэгдэл, бүтээл, дуунуудыг маань змьдруулдаг шүтэн бишрэгчид минь юм. Ялах ялагдах, зовох, зүдрэх үе ч байлаа. Хар цагааны дэнсэн дээр уран бүтээлээ хийж ирж. Тэр бүхнийг давж чадсандаа баярлаж сууна, Бид тэвчээртэй, хүлээцтэй, өөртөө итгэлтэй байж чадсан. 20 жил болсон хамтлаг 16 том тоглолт хийнэ гэдэг их хөдөлмөр шүү. Гэхдээ 20 жил болоод зогсох гэсэнгүй. “Хурд” хамтлаг 30,40 магадгүй 50 жил амьдарна. Бидний гал цог унтраагүй. Цаашид УИХ-ын гишүүн болно, компани байгуулаад баяжина гэж лав дайрахгүй. Өнгөрсөн 20 жил гитараа тоглож ирсэн. Зогсч ухрахгүй яг л үүгээрээ амьдарна.

-Зарим хамтлаг хойч үеэ бэлдээд эхэлсэн. “Хурд”-ынхан яах бол?

-Бид дөнгөж 40 хүрч байна шүү дээ. Хийж бүтээх оргил үе минь дуусаагүй. Магадгүй 20 жилийн дараа энэ талаар ярьж болох юм. Гэхдээ “Хурд” шиг хамтлаг гаргаж ирнэ гэдэг худал. Харин залуустаа үлгэр дууриал болохоор уран бүтээл хийнэ. Яаж эв нэгдэлтэй байх вэ, хэрхэн уран бүгээлээрээ байлдан дагуулах вэ, ямар шинэлэг зүйл хийх вэ гээд л залуу үеийнхэн маань биднээс сурах зүйлээ сураасай гэж хүсч байна.

- Залуу рокууд “Хурд”-ын уран бүтээлийг яг га нар шиг хүмүүст хүргэж чадах болов уу. “Цэргийн бодол” дууг ч юм уу. Та энэ талаар бодож үзсэн үү?

-Шууд хэлье чадахгүй. Ер нь “Харанга”, "Хурд”, "Чингис хаан” хамтлагийн дуунуудыг залуу үеийнхэн өөрчилж дуулаад нэрд гарна гэдэг худал. Ёстой үлгэрийн далай үзээгүй балай гэдэг л болох байх. Нээрээ шүү би бардам хэлнэ. Яагаад ч “Хурд"-ын Цогоог давж дуулж чадахгүй. Тийм гоё сүнслэг амьд дуулна гэдэг худал. Нэг цаг мөчид нэг лдуулжбайна. “Харанга” хамтлагийн “Зөвхөн Монголдоо”-г Лхагваа ах, Манлай ах хоёр шиг дуулж бас л чадахгүй. Энэ бол дахин давтагдашгүй зүйл. Зуундаа нэг л төрж байна. Би онгирч байгаа юм биш шүү.

-Тэгвэл залуу уран бүтээлчид маань ямар уран бүтээл хийвэл нэрд гарах вэ. Тэдэнд зөвлөөч?

-Би нэг л зүйлийг хэлье. Өөрийнхөөрөө л бай. Бид “Харанга” “Хурд” шиг болно гэж битгий бод. Би багадаа Ц.Энхманлай ах шиг, Б.Галсанбат шиг хөгжимчин болно гэж боддог л байлаа. Яг урлагийн тогоонд ороод ирэхлээр өөрөөрөө байх хэрэгтэйг ойлгосон. Отгонбаяр гэдэг өнгөтэй байх нь чухал. Би хаана ч тоглосон хэн ч “өө энэ Отгонбаяр байна” гэдгийг нүдээ аниад хэлдэг байгаасай гэж хүссэн. Ийм хүслээр жигүүрлэж ирсэн. Түүнээс хүн дуурайна гэдэг хулгай хийж байгаагаас ялгараад байх юмгүй. Солонгос, Хятад, Америкийн хамтлагуудыг залуус минь юуг нь ч мэдэхгүй дагаад дуулаад байна. Сүүлдээ хэлээ хазаад монголоороо ч дуулж чадахаа б о л ь ж . Л , Р үсэгнүүд ямар сайхан хатуу хэлэгддэг билээ. Тэр бүхэн байхгүй болж байна. Арван жилийн хүүхдүүдийн үг яриа, хэл нь солонгос болчихож. Үүнээс л толгойгоо салгаж тасрах хэрэгтэй байна. Ер нь хүн дотроосоо л гэрэлтэхгүй бол ямар ч хэрэг байхгүй.

-Урлагийн жимээр амьдарсан 20 жил танд юу өгөв. Энэ гэгээн ертөнц хүнд их сайн сайхан зүйл хайрладаг байх?

-Их л ухааруулж дээ. Урлаг өөрөө хүнийг хүн ёсоор нь хүмүүжүүлж чаддаг. Би 20 жилийн өмнө гитар бариагүй, дуу дуулаагүй бол өнөөдөр хэн байхыг мэдэхгүй. Сурлага муутай хүүхэд байсан болохоор дээд сургуульд орж чадахгүй л байсан байх. Урлагийн замаар орж тайзан дээр гарснаараа би их зүйлийг нээж чадсан. Би амьдралаа олсон, сайхан найз нөхөдтэй боллоо.
Урлагаас ямар сайхан зүйлийг мэдрэх ёстой тэр бүхнийг мэдэрсэн. Одоо хөдөлмөрлөх л үлдсэн.

-Нас нэмэгдэх бүрт уран бүтээлийн өнгө аяс өөрчлөгддөг. Танд юу мэдрэгдэж байна. 20 жилийн өмнөх эрч хүч тань хэвээрээ байх шиг?

-Анх урт үс, уранхай жинс, гинж, савхи болсон туранхай залуус хүнд рок сонсоод л гүйж явлаа. Тэр үед уянгын дуу цаашаа л гэдэг байсан. Гэхдээ өнгөрсөн 20 жилийн хугацаанд бүх л төрлөөр нь дууллаа. Ер нь цаг хугацаа өнгөрөх тусам хөгжмийн найруулга, хэмнэл, хөдөлгөөн өөрчлөгддөг юм билээ. Гэхдээ* Монголын “Хурд” хамтлаг “Хурд”-аараа л байсан.

Энэ бол хэзээ ч өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөх ч үгүй. Зарим хүн рок хамтлаг байж эх орон, ээж аавын тухай дууллаа л гэдэг. Тэдний тухай бид дуулахгүй юм бол хэн дуулах юм бэ. Японы нэг телевизээр Монгол ын “Хурд ” хамтлаг яагаад ээжийн тухай дуу дуулаад байна аа” гэж ярьж байсан. Бидэн дээр ирж баримтат кино хүртэл хийгээд явсан. “Бид Монголын рок хамтлаг учраас ээжийн тухай дуулсан гэсэн” ганцхан хариулт хэлсэн. Энэ дэлхийн ямар ч рок хамтлаг ээжийн тухай дуулж чадахгүй л байхгүй юу.

“Хурд” хамтлаг

-Үүгээрээ “Хурд” дэлхийд ганц гэдгээ зарлажээ?

-Тиймээ. Монголчууд гадныхныг дуурайж ханалаа. “Монгол” гэдэг зургаан үсэг зүгээр нэг нэр төдий зүйл биш. Бид энэ л газар шорооноос тэжээгдэж тэтгэгдэж амьдарна. Тийм болохоор бид Монголын “Хурд” хамтлаг гэдэг онцлогийг гаргаж ирж чадсан шүү.

-“Уулыг цас эрийг нас дарлаа” гэж ярих нь бий. Урлагийнхны 40 нас  онцлогтой юу?

-Жаахан байхад 40 настай хүи хөгшин харагддаг байсан. Одоо өөрөө ирээд бодсон чинь залуу санагдаж байна. Хөгшрөх болоогүй байна. Урлагийнхан их хөдөлгөөнтэй хөнгөн шингэн байдаг. Гэхдээ тайзан дээр жаахан ядардаг болсон. Долоо хоног барилгын ажил хийсэн хүнтэй тэнцэхүйц ядарна. Түүнийгээ даван туулах хэрэгтэй гэж бодож сууна.

-Сүүлийн үед хүмүүс эрүүл мэнддээ их анхаардаг болсон. Та залуужих залуу байхын тулд ямар алхам хийж байна вэ?

-Би өглөө бүр спортоор хичээллэдэг. Өдөрг нэг цагийг заавал спорт^д зориулна. Хөлсөө нэг сайхан гаргачихсан байхад тэр едөртөө бие хөнгөн сэтгэл ч өөдрөг байдаг. Ер нь хүмүүс эрүүл мэнд гоо сайхандаа анхаараад л их сайхан болж байна. Гэхдээ чөлөөт цагаа өнгөрөөх газар даанч алга. Соёлын төв өргөө, спортын төв ордон гээд л бүгдэд нь түрээсийн газар чихээстэй.

Аргаа барахдаа ард түмэн минь хошин шог үзэж л ядаргаагаа тайлж байх шиг байна. Телевизийн суваг үзэхээр “Тэр нь тэрийгээ хутгалчихаж тэр нь баригдаад явчихлаа”гээд л дандаа нэг хар бараан мэдээллүүд гарахюм. Бие биенийгээ хар бараан зүйлээр цацаж байж л санаа нь амардаг болчихсон юм уу. Би ойлгохгүй байгаа. Ойлгохыг ч хүсэхгүй юм.

-Хошин шог, кино их гарч байна. Та үзэв үү. Хамгийн сүүлд хэзээ театрт очив?

-Би амьд тоглолт үзэх дуртай. Монголд тийм тоглолт их ховор болох юм даа. Хамгийн сүүлд Грекийн хөгжимчи^н Ян Анагийн тоглолтыг үзжээ. Монголдоо түүнийх шиг хөгжмийн концерт тоглохыг мөрөөддөг. Кино бол үзэхгүй.

Орчин үеийн кинонууд нэвтрүүлэг нь ч мэдэгдэхгүй их л хэцүү санагдаад байдаг. Гэхдээ хийж байгаа бүтээлийг нь муу хэлж байгаа биш шүү. Энэ миний л бодол. Ер нь тэгээд зав зай гарвал театр гэхээсээ илүү ээж аав руугаа л гүйх юм. Ээжийнхээ банштай цайг уугаад шүлгийн номны хуудас эргүүлж суух хамгийн сайхан амралт болдог.

-Хувийн амьдралаар тань сонин сайхан. Охин тань зөндөө том болсон уу?

-Сайхан л амьдарч байна. Охин маань энэ жил наймдугаар ангид орлоо. Би хувийн амьдралаа дэлгээд байдаггүй. Багаасаа л бид биеэ даан амьдарч ирсэн. Тэр л хүмүүжлээрээ явж байна. Түүнээс биш гоц гойд хүнд гайхуулаад байх зүйлгүй. Охин минь бидний уран бүтээлийг их сонсоно. Би урлагийн хүн болно гэдэгт итгэдэг.

Зураг