
“Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нар Ерөнхийлөгчийн өршөөлийг хүлээж байна. Тэд Улсын Дээд шүүхээс гаргасан өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хэвээр баталсан тогтоолыг эсэргүүцэж Ерөнхий шүүгчид хандаад байсан юм.
Гэвч тэдний хүсэлтийг Ерөнхий шүүгч хүлээж аваагүй аж. Тиймээс Ерөнхийлөгчид бичсэн захидлынхаа хариуг хүлээх л үлджээ.
Түүнчлэн тус холбооныхон Ц.Мөнхбаяртай хамт яллагдаж буй Г.Болдбаатарыг эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөөлүүлэх хүсэлт гаргажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!