Цагдаагийн байгууллагад энэ сарын 13-нд машины дугуй хулгайд алдсантай холбоотой хоёр ч дуудлага бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн байрны урд автомашины зогсоол дээр байсан “Гранд витара”, “Ист” машины дугуйг Орхон аймгийн харъяат, 19 настай Б гэгч бусадтай бүлэглэн хулгайлсан байсныг тус дүүргийн цагдаагийнхан илрүүлэн шалгаж байгаа аж.
Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд хулгай хийсэн байж болзошгүй сэжиг бүхий хүн явж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд оршин суух иргэний “Лексус 570” авто машины дөрвөн дугуй, түлхүүр багажийг хулгайлан явж байсан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд оршин суух, 30 настай Б-г саатуулсан байна.
Түүнчлэн энэ сарын 11-12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвгэрт “Тоёота приус”, “Гранд марк-2”, “Тоёота камри”, “Ланд круйзер” зэрэг 12 автомашины толийг сууриар нь хугалсан хэрэг гарчээ.
Тиймээс зориулалтын харуул хамгаалалттай зогсоол тээврийн хэрэгслээ байрлуулж байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!