ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд 4800 өргөгч кран байдаг. Харин шалгадаг байцаагч нь ГУРАВХАН

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад эрчимтэй хөгжиж байгаа салбаруудын нэг нь барилгын салбар. Гэвч тус салбар дахь хөдөлмөр, аюулгүй байдлын дүрэм журам хангалттай биелэгддэггүйн улмаас осол ихээр гарч, хүний амь эрсдэх болсон.

Тухайбал, он гарснаас хойшхи эхний есөн сарын байдлаар уг салбарт 27 осол гарч, 222 хүн өртсөнөөс 23 нь нас барж, 183 нь хөдөлмөрийн чадвараа алдсан байна.

Иймд МХЕГ-ын удирдлагууд барилгын компаниудын захирал, хөдөлмөр аюулгүй байдлын инженерүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар,

  • Барилгын салбарт яагаад осол гараад байна вэ
  • Ослыг бууруулахад ямар хүчин зүйл шаардлагатай байна вэ
  • Осол гаргахгүй байх нөхцөл байдлыг хэрхэн бүрдүүлэх вэ
  • Төр, хувийн хэвшлийнхэн энэ тал дээр хэрхэн хамтарч ажиллах шаардлагатай байна вэ зэрэг асуудыг хөндөж ярилцлаа.

Уулзалтад барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй 50 орчим компанийн төлөөлөл оролцсон бөгөөд дийлэнх нь тус салбарт мөрдөгдөж байгаа дүрэм журам, хуулийг шинэчлэх шаардлага байна гэдгийг дурдав.

Түүнчлэн барилгын салбарт гарч байгаа ослын гол шалтгаан нь мэргэжлийн боловсон хүчний дутагтдаас болж байна гэсэн юм. Өөрөөр хэлбэл, барилгын осол гаргаж, осолд өртөж байгаа ажилчдын дийлэнх ямар ч дадлага туршлагагүй туслах ажилчид /голчлон оюутан залуучууд/ байгаа аж.

Иймд энэ салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гаргахад төрөөс дэмжлэг үзүүлж, анхаарах цаг ирсэн гэдгийг ч дурдлаа.

Барилгын салбарт хяналт тавьж, заавар зөвлөгөө өгөх улсын байцаагч хангалттай байхгүй байна.

Нөгөө талаас, барилгын салбарт хяналт тавьж, заавар зөвлөгөө өгөх улсын байцаагч хангалттай байхгүй байна гэсэн. Тухайлбал, Улсын хэмжээнд 4800 өргөгч кран /албан бус мэдээллээр 15 мянга/ байдаг бөгөөд үүнийг шалгадаг байцаагч нь МХЕГ-т гуравхан байдаг байна.

Хяналт шалгалтын ажил ийм хэмжээнд байхад барилгын салбарт гарч байгаа ослын тоо буурахгүй байх нь аргагүй гэж байлаа.

Харин МХЕГ-ын зүгээс тус салбарт сургалт судалгааны ажлыг хангалттай явуулж байгаа. Гэхдээ хяналтын байцаагчдын тоо дэндүү бага байгаа нь үнэн гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг