Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Импортын барааг тасалбараар худалдан авах боломжгүй

Өглөөний сонин
2014 оны 10 сарын 8
MorninigNews.mn

Хүн амын хөгжил, нийгмийн хамгаал­лын яам болон Нийгмийн халамж, үйл­чилгээний ерөнхий газраас олгож буй эмзэг давхаргын айл өрхөд хүнсний тасалбар олгох үйлчилгээг нэвтрүүлсэн билээ.

Иргэд энэхүү тасалбараараа архи, согтууруулах төрлийн ундаа авдаг гэх мэдээлэл гараад байгаа юм. Тэгвэл албаны хүмүүсийн мэдээлж буйгаар дээрх мэдээлэл ор үндэслэлгүй бөгөөд хүнсний тасалбараар архи, согтууруулах ундаа худалдан авах хо­риотой байдаг аж.

Өөрөөр хэлбэл, тухайн хүнсний тасал­бараар худалдан авах бараа бүтээг­дэхүүний жагсаалт гаргажээ. Уг жагсаалтад

  • Импортын бус мах дайвар бүтээгдэхүүн
     
  • Сүү
     
  • Гурил
     
  • Цөцгийн тос
     
  • Элсэн чихэр
     
  • Төмс, хүнсний ногоо
     
  • Будаа
     
  • Ургамлын тос
     
  • Өндөг
     
  • Жимс жимсгэнэ зэргийг худалдан авахыг зөвшөөрсөн байна.
Зураг