Шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцогдсон 106 тусгай зөвшөөрлийн эхний 14 талбайн сонгон шалгаруулалтад дөрвөн талбайн ялагч компани шалгарсан байна.
Харин үлдсэн 10 талбайн сонгон шалгаруулалтыг энэ сарын 23-нд нээхээр болжээ.
Эхний ээлжийн сонгон шалгаруулалтад “Эм Эм Ар Ай”, “Тулга Трэйд”, “Түмэн айл инвест” зэрэг дотоодын хөрөнгө оруулалттай гурван компани шалгарчээ. Үлдсэн нэг нь гадаадын хөрөнгө оруулалттай компани гэнэ.
Хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалт өрсөлдөгчгүй явагдсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хуучин эзэмшигч нарт нь олгох юм байна.
Үүнээс гадна эхний ээлжийн сонгон шалгаруулалт өрсөлдөгчгүй оролцсон 10 талбайд дахин сонгон шалгаруулалт зарлажээ.
Журмын дагуу хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалт өрсөлдөгчгүй явагдсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хуучин эзэмшигч нарт нь олгох юм байна.
Сонгон шалгаруулалтад хуучин тусгай зөвшөөрөл эзэмшигчид давуу эрхтэйгээр оролцож байгаа ба харин босго үнийг тусгай зөвшөөрөл өмнө нь эзэмшиж байсан компаниудын гаргасан геологи, хайгуулын ажлын зардлаар тооцохоор болжээ.
Гурван шатны шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцсон 106 тусгай зөвшөөрлийг өмнө нь эзэмшиж байсан компаниудыг хохиролгүй болгохын тулд сонгон шалгаруулалт явуулахаар болсон гэж Уул, уурхайн яам мэдээллээ.
Харин дараагийн ээлжийн сонгон шалгаруулалт явуулахад нэмэлт хоёр компани зардлаа баталгаажуулах шаардлагатайг Ашигт малтмалын газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!