Quora сайтад 2007 оноос хойш Шанхайд амьдарч байгаа Энди Уорвик барууныханд хачин санагдах ч Хятадад хэвийн үзэгдэл болох 10 зүйлсийг дурджээ.
Тэр үүнийгээ шүүмжлэл биш, харин соёл иргэншлийн ялгаа онцлог гэж тайлбарласан байна.
Бидний Монголчууд хөршөө сайн ойлгодог байх хэрэгтэй гэсэн үүднээс орчуулан хүргэлээ.
- Би тамхи татдаггүй, гэхдээ хэрвээ татдаг бол хаана ч татаж болно. Бүр цахилгаан шатан дотор ч.
- Би
- Би такси барих бол бусад хүмүүсийн урдуур зүтгэж болно. Энд дараалал гэж ойлголт автобус, метро хаа сайгүй байхгүй.
- Би цүнхээрээ хүмүүсийг шүргээд өнгөрсөн ч болно. Уучлал гуйх шаардлагагүй. Энд хувийн орон зай чухал биш.
- Хэн ч ажралгүйгээр олны дунд шээж чадна.
- Би удаан хугацаагаар их дуу чимээ гаргасан ч хөршүүд маань тоохгүй. Тэд ч бас ингэдэг. учраас тэгдэг байх гэж би боддог.
- Миний нохой хоногийн 20 цагт хуцахгүй байхаар сургагдаагүй байсан ч болно. Дээрхийн адил хүмүүс үүнээс түвэгшээхгүй.
- Би бага насны хүүхдийн толгойг зөөлөн алгадаж эцэг эхэд нь хөөрхөн хүүхэд болохыг нь хэлэн өхөөрдөж болно. Ингэсний төлөө тэд намайг гаж донтон хэмээн цагдаа дуудахгүй. Харин ч дуртайяа хүүхдээ надад ойртуулна. Энэ нь харин ч сайхан!
- Би гудамжны дурын хэсгээр дуртай үедээ хөндлөн гарч болно. Учир нь ингэх нь ногоон гэрлээр, цагаан шугамаар гардагтай аюулгүй байдлын хувьд нэг их ялгаагүй.
- Би дугуй унаад ямар ч дүрэм баримтлахгүй хотоор явж болно. Явган зорчигчдод түвэгтэй ч дугуйчид үнэхээр эрх чөлөөтэй байдаг.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!