Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын иргэн их хэмжээний юань гаргах гээд баригджээ

ikon.mn
2014 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 3-ны өдрийн Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ-223 онгоцоор зорчих гэж байсан БНХАУ-ын иргэн Ши Гуань тээшиндээ их хэмжээний юань нуун гаргах гэж байсныг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын улсын байцаагчид илрүүлжээ.

Биет үзлэг шалгалтыг хөндлөнгийн гэрч болон сэжигтэн этгээдийг байлцуулан хийхэд бараан өнгийн гялгар уутанд савласан БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт болох юань 100-тын дэвсгэртээр 4300 ширхэг буюу нийт 430'000 юань илэрсэн байна.

Энэ нь өнөөдрийн ханшаар 129 сая төгрөг бөгөөд гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд холбогдсон дээрх гадаад валютыг улсын орлого болгон хурааж, буруутай этгээдэд нэмж торгуулийн хариуцлага хүлээлгэжээ.

Мэдээллийн эх сурвалж ГЕГ