Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийн шүүх хурал Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхэд өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр өдрийн турш үргэлжилж, С.Цогийг хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Тэднийг хар тамхи олж, бусдад борлуулан, хэрэглэж байсныг цагдаагийнхан илрүүлсэн юм.
Тиймээс бусдад нь 3.5 жилийн ял оноосон байдаг. Улмаар тэд давж заалдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон билээ.
Тэгвэл уг хэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэсгээс дахин шүүхэд шилжүүлээд байгаа аж.
Ингэснээр тун удахгүй С.Цог нарт холбогдох хэргийн шүүх хурал товлогдох бололтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!